05 сарын 02, Пүрэв

Их дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчлэн тогтоожээ

Боловсрол
13 өдрийн өмнө
Их дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчлэн тогтоожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” тушаал, “Оюутан элсүүлэх журам”-ын өөрчлөлттэй холбоотой дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны төлөөллүүдэд мэдээллээ. 

Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах, элсэлтийн шалгалтын шинэчилсэн босго оноо, шалгалтын зохион байгуулалт, үнэлгээний арга зүйг олон улсын чиг хандлагад нийцүүлэх, их дээд сургуулийн сургалтын байгууллагад элсэлтийн шалгалтгүй элсэх боломж зэргийн талаар тайлбарлав.

Тэрээр "Жил бүр босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоож өгөхөөр хуульчилсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоосон. Элсэлтийн шалгалтын шалгуур шаардлагад босго онооноос гадна:

  • Багш бэлтгэх хөтөлбөрүүдийн босго онооны хэмжээг нэмэгдүүлсэн
  • БШУ-ны сайдын өнгөрсөн оны “Босго оноо тогтоох тухай” А/97 дугаар тушаалтай хичээл сонголтын хувьд ялгаа бага зарим нэг өөрчлөлт оруулсан. Тухайлбал: Эрхзүй хөтөлбөрт ЭШ-1 Математик ЭШ-2 Нийгэм судлал байсныг хооронд сольсон гэх мэт
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр элсэгчийг "Элсэлтийн шалгалт-1"-д заасан хичээлийн аль нэгийг "Элсэлтийн шалгалт-2"-т заасан хичээлд харгалзах босго оноонд шилжүүлэн тооцож болно.
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр ур чадварын шалгалтын оноог "Элсэлтийн шалгалт-1"-д зааснаас бусад элсэлтийн шалгалтын аль нэг хичээлийн 480 ба түүнээс дээш оноогоор дүйцүүлэн тооцож болох зэргийг журамд зааж өгсөн байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн “Оюутан элсүүлэх журам”-д элсэлтийн шалгалтгүй элсүүлэх нөхцөлүүдийн талаар тайлбарлав. Үүнд:  

  • Ажлын туршлагатай /30+/ суралцагч /Элсэн суралцах хөтөлбөрийн чиглэлээр 3-аас жил доошгүй жил ажилласан
  • Шаталсан сургуулийн суралцагч
  • Гадаад оюутан /Суралцах хэлний шалгалт/
  • Дэд бакалавр, Бакалаврын зэрэгтэй суралцагч
  • Давхар мэргэжлээр суралцагч
  • Улсын төрөлжсөн олимпиадын эхний таван медальт байрт шалгарсан иргэн
  • Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч
  • Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог дүйцүүлэн тооцуулсан иргэн байна. 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ