Судалгаанд дор хаяж 500 мянган хүн амтай Оросын 35 хотыг хамруулсан. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийн дагуу Саратов 0.55 индексээр эхний таван ядуу хотын жагсаалтад орлоо. Хотын нэн ядуу оршин суугчдын эзлэх хувь 0.6, бага орлоготой иргэдийн эзлэх хувь 0.59 байв.
"Саратов хот нь 800 мянга гаруй хүн амтай. Хот нь эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж муу, чанаргүй хоол хүнс, хүрээлэн буй орчны таагүй нөхцөл байдалтай байгаа. Хүн ам нь бүхэлдээ эдгээр хүчин зүйлээс болж зовж байна. Саратов хамгийн өндөр нас баралттай байна. Оршин суугчдын 64% нь ядуу гэсэн статустай, 20 гаруй хувь нь нэн ядуу." гэж мэдээлэв.
ОХУ-ын ядуу хотуудын жагсаалтыг Тольятти (ядуурлын индекс 0.8), Астрахан (0.68), Пенза (0.6) үргэлжлүүлэх ба эдгээр нь Саратовынхоос ч дор байна.
ОХУ-ын хамгийн баян хотууд бол Владивосток (индекс 0.08), Москва (0.08), Екатеринбург (0.14) юм.
Эх сурвалж: vzsar.ru
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.