04 сарын 16, Мягмар

Шуурхай: Британийн шүүх Солонгос хосуудыг авлигад автсан МОНГОЛЫН улстөрчийн МӨНГӨ УГААСАН хэрэгт холбоотой гэж үзлээ

Бусад
2 жилийн өмнө
Шуурхай: Британийн шүүх Солонгос хосуудыг авлигад автсан МОНГОЛЫН улстөрчийн МӨНГӨ УГААСАН хэрэгт холбоотой гэж үзлээ

Шуурхай: Британийн шүүх Солонгос хосуудыг авлигад автсан улстөрчдийн мөнгө угаасан хэрэгт холбоотой гэж үзлээ

БНСУ-ын Weeklytoday.com сайтад өнгөрсөн Баасан гаригт нийтлэгдсэн доорх мэдээ нь өнөөдрийг хүртэл Солонгосчуудын хувьд эрэлттэй мэдээ хэвээр байсаар байна. Учир нь, Солонгосчуудын хувьд улс орныхоо нэр хүндийг хилийн чанадад унагаасан, тэр тусмаа хууль бусаар олсон улстөрчдийн мөнгийг угаасан хэрэгт холбогдсон явдалд ихээхэн эгдүүцэн бухимдаж байгаа ажээ. 

Su-4

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд болон БНСУ-ын зургаан иргэнийг уул уурхайтай холбоотой хэдэн зуун сая ам.долларын хэрэгт татан оролцуулжээ. Энэ хэргийн гол хамсаатан Самсунг корпорацийн ажилтан асан Жон Мо болон түүний эхнэр Ким Мо, Ерөнхий сайд асан С.Батболд нарын гадаадад байгаа хэд хэдэн хөрөнгийг царцаажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд Англи, Уэльсийн Дээд шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын 15,235,500 сая еврогийн хөрөнгийг битүүмжилсэн болохоо мэдэгдэж, хөрөнгөө тайлагнахыг шаардав. Үүний хариуд Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Эрдэнэ үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс Оюутолгой" компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг Нью-Йоркийн шүүхэд шилжүүлжээ.

/Weeklytoday, Канг Ду Ву/ Монгол улсын төрийн өмчийн Эрдэнэт, Оюутолгойн уул уурхайн баялгийг ашиглаж хууль бусаар олсон, авлигач улстөрчдийн хөрөнгийг нуун дарагдуулсан хэрэгт БНСУ-ын иргэд хамтран оролцсон цочирдмоор хэрэг гарчээ.

Оюутолгойн уурхайн 51 хувийг эзэмшдэг Рио Тинтогоос авлигал авч, мөнгө угаах асар том сүлжээг бий болгосон Монголын улстөрчдийн бусармаг, цуврал үйлдэлд Солонгос хос голлох үүрэг гүйцэтгэж байсан ажээ. Тэд хэд хэдэн компанийн оффшор дансаар дамжуулан хээл хахууль авч, дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө худалдаж авчээ.

Уэльсийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Батболд, БНСУ-ын иргэн Жон Мо болон түүний эхнэр Монголын төрийн өмчит Эрдэнэт, Оюутолгойн уурхайтай холбоотой хууль бус гүйлгээ хийх замаар хэдэн зуун сая долларын хөрөнгийг нуун дарагдуулсан гэж мэдэгджээ.

Нэмж дурдахад, Уэльсийн шүүх энэ хэргийг үндсэндээ "авлигын хэрэг" гэж онцолж, Өмнөд Солонгос улсын иргэн Жон Мо, түүний эхнэр Ким Мо болон "Ерөнхий сайд асан С.Батболдын хэрэг” хэмээжээ.

Su-1

Энэ хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд  нь 2009-2012 онд Монгол Улсад Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд Ардын намын (МАН) даргын албыг давхар хашиж байжээ.

Тодруулбал,

Энэ үйл явдлыг Ерөнхий сайд асан С.Батболд Хятад, Швейцарь, Британийн Виржинийн арлуудад нийтдээ зургаан Солонгос иргэнтэй /ноён Жон, хатагтай Канг, ноён Хан/ хамтран компани байгуулж, Монголын хамгийн том зэсийн уурхай "Эрдэнэт" үйлдвэртэй хууль бус гэрээ байгуулсан хэмээн дүгнэлтэд дурджээ.

Эхний удаад Ерөнхий сайд асан С.Батболд, ноён Жон нар Эрдэнэтийн уурхайтай байгуулсан хууль бус гэрээнээс олсон орлогоо оффшор дансанд байршуулж, нуух зорилгоор хилийн чанадад дөрвөн компани байгуулсан.

Дараа нь тэрбээр Оюутолгой дахь 51 хувийн хөрөнгө оруулалттай Рио Тинто компаниас хахууль авсан нь тодорхой болжээ. Хэд хэдэн компанийн оффшор дансанд мөнгө шилжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө худалдаж авах замаар мөнгө угаасан байж болзошгүй ажээ.

Ийм учраас "Эрдэнэт ТӨҮГ", "Эрдэнэс Оюу Толгой ХХК”-ийг эзэмшдэг Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нью Йорк мужийн Дээд шүүхэд шилжүүлжээ.

Үүний дагуу Англи, Уэльсийн Дээд шүүх зэрэг хэд хэдэн орны шүүхүүд (Монгол, Англи ба Уэльс, Хонконг, Америкийн Нэгдсэн Улс) Ерөнхий сайд асан С.Батболд болон түүний хамсаатнуудын эзэмшиж байсан гадаадын асар их хөрөнгийг битүүмжилжээ.

  Su-2_1

С.Батболдын хамтрагч Солонгос хосууд хэн бэ?

Энэ хэрэгт С.Батболдын хамтрагч гэгдэж байгаа Жон Мо нь Самсунг компанид ажиллаж байсан. Тэрбээр Самсунгийн Эрдэнэт үйлдвэр болон Монголын хамтарсан Эрдсам компанид ажиллаж байхдаа Монголын эрх баригчидтай нягт холбоотой байсан бөгөөд 2007 онд хувийн компани байгуулж, Ерөнхий сайд асан С.Батболдын төлөөлөгчөөр ажиллах болжээ.

Чухамдаа тэрээр 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдын хүүхдүүдийн Бостон дахь орон сууцнуудыг эзэмшдэг компанийн захирал байсан бөгөөд Нью-Йорк, Лондон, Хонгконг-д 31 сая гаруй ам.доллар эзэмшиж байсан гэх мэдээлэл бий.

Su-3_1

Түүний эхнэр Ким нь найман оронд 25 компанитай бөгөөд Ерөнхий сайд асантай тун ойр харилцаатай гэдгээрээ алдартай. Түүнийг Бостон, Лондон, Тайландад 14 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллээс харвал

Ерөнхий сайд С.Батболдын авлигаас үүдэлтэй хэрэг Монгол орныг хамарч байна

Энэ сарын 22-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг татан буулгах захирамж гаргалаа. Энэ үйл явц нь одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн ҮХЦ-ийн шийдвэрээс улбаатай. Энэ бүхнийг Ерөнхий сайд асан С.Батболдын хэрэг дэлгэгдсэнтэй холбож үзэх нь зүйтэй.

Учир нь С.Батболд нь МАН-ын дарга байсан төдийгүй түүний нөлөө өнөөг хүртэл намдаа хүчтэй хэвээр байна. Тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн хүртэл яригдаж байв.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Үндсэн хуулинд заасны дагуу цэрэгжүүлсэн улстөрийн намыг татан буулгана" хэмээн хатуу шүүмжиллээ.

Эх сурвалжийн мэдээг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.

Жич, Редакцийн анхааруулга: Дээрх мэдээний орчуулга нь албан бус болно. Иймд та эх сурвалжтай нь харьцуулж уншина уу.

28
1
2
0
3
3
36

Сэтгэгдэл15

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Хүүкк
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Сү. Батболд ч дийлдэхгүй мангас юм аа
Хариулах
Зохицуулна
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Сүхүк салах юмсан МОНГОЛ улс. МАН тараасай
Хариулах
mn
[172.69.45.132]
2 жилийн өмнө
Шаа шаа сда. Энэ жонхуу бүр галүуурч
Хариулах
Khoroljav budjargal
[162.158.202.244]
2 жилийн өмнө
Ene bol mongoliin ard tumnii möngöö Höröngii n huraah yostoi
Хариулах
Зочин
[172.69.252.142]
2 жилийн өмнө
( Тэрээр Самсунгийн Эрдэнэт үйлвэртажиллаж байхдаа) энэ юү гэсэн үг юм? Ер нь сайхан диктив зохиол бичиж болно. Тавь байгаа газар нь Батболд, МАН.ыг унаах хүмүүс биш бөмбөрцөг даяр уншиж Монголоо доош хийж байгаа гэдгийг хэзээч ойлгохгүй олгой толгойтнууд бичээд бай.
Хариулах
Irgen
[162.158.165.40]
2 жилийн өмнө
Ene shunaliin buzar birdiig hurdan horij shiitgeechee
Хариулах
Хүү
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Самсунгийн зүгээр 1 ажилтан ингэтлээ баяжна гэхээр угаасаа солонгосчуудын шээс гоожно л доо. Батболдын мөнгө гэдэг нь ч үнэн бх.
Хариулах
Монгол хүн
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Монголчуудтай нөхөрлөвөл гоё юм сурна гэдгийг дэлхийд таниулж өгдөг батболд шийртэй эр шүү...одоо нөгөө солонгосууд нь нэг өглөө сөүлийг зарчихаад шаачихсан байх вий дээ....монгол зааж өгсийн л гэнэ шд...хөгжөөд байгаа япон со д манай дарга нар хулгайлдаг технологио бүр системтэй зааж өгөх хэрэгтэй....манай сү дэлхийн хэмжээний поп хулгайч гэдгээ баталж монголоо ман дууллаа...их хулгайчдын гишүүн ёс зүйн хорооных нь дарга гэжүүгаа...монгол ман гартаж мандана...
Хариулах
Отгоо
[162.158.167.214]
2 жилийн өмнө
Худлаа гэдэг нь нотлогдсон биздээ.Дахиад л зохиолоо бичээд эхэлсэн үү?Уйтгартай зохиол шүү.
Хариулах
Hello
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Орчуулга нь гайгүй л болсон байна ш дээ
Хариулах
tyh
[172.69.252.144]
2 жилийн өмнө
адгийн шаар
Хариулах
бат
[141.101.105.42]
2 жилийн өмнө
МАХ-ийхаан та нар наад хулгайчаа УЙХ -байлгаад л байх уу?
Хариулах
Х
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Дэлхийд Монгол Улсаа нэр хүндийг нь доош хийж байгаа л асуудал. Сү.Батболд аль хэзээ мэдэгдэл хийсэн шүү! Монголын талаас нэхэмжлэлээ татаж авсан учир ямар ч орны шүүх гадаадын иргэнийг шүүх эрхгүй гээд алх цохьсон байгаа шүү! Үнэн зөвийг ялгана шүү нөхдүүд!
Хариулах
Сараа
[172.69.45.132]
2 жилийн өмнө
Сү.Батболдын хэргийг Хүрэлсүх хааж мангөөр нь ерөнхийлөгч.н сонгуульд ард түмний саналыг худалдан авах тактик боловсруулж байгаа нь тодорхой б.на
Хариулах
Зочин
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Манан ийм л бна даа
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:241

Видео

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн