03 сарын 29, Баасан

Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэл Улаан талбайд болно

Орос
2 жилийн өмнө
Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэл Улаан талбайд болно

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болно.

Бэлтгэл Москвагийн цагаар өглөөний 10.00 цагт хүндэт харуулын жагсаалаар эхлэх бөгөөд 12 мянга гаруй цэрэг, 190 гаруй нэгж техник, 76 нисэх онгоц, нисдэг оролцоно. Цэргийн ёслолын жагсаалыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын хүчний ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков удирдаж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээж авах юм байна.
Ялалтын баярын жагсаал уламжлал ёсоор В.М.Халиловын нэрэмжит Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчдийн ротын жагсаалаар эхэлнэ. Улаан талбайгаар офицер, түрүүч, цэргүүд, цэргийн анги нэтгэлүүд, сонсогч, курсантууд, Суворов, Нахимовын сургуулийн сурагчид, бүх Оросын "Юнармия" хөдөлгөөний гишүүд, мөн ОХУ-ын Онцгой байдлын яам, Үндэсний гвард, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдийн 37 жагсаалын хайрцаг явж өнгөрнө. Энэ жил Цэргийн төв тойргийн цэргийн цагдаагийн алба хаагчдын хайрцаг Улаан талбайд анх удаа алхана.
Цэргийн жагсаал явж өнгөрсний дараа механикжсан цуваа явж өнгөрнө. Механикжсан цуваанд энэ жил 190 гаруй цэргийн болон тусгай техник хэрэгсэл жагсах юм байна.
Улаан талбайгаар хамгийн түрүүнд домогт Т-34 танк явах бөгөөд араас нь ОХУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэлд саяхан оруулсан "Тайфун” ангиллын орчин үеийн хуягт автомашинуудын цуваа явна. Анх удаа Агаарын довтолгооноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн "Тайфун” цогцолбор Улаан талбай дээгүүр өнгөрнө. Энэ жил T-72B3M, T-80BVM, T-90M, хамгийн сүүлийн үеийн T-14 "Армата" гэсэн хэд хэдэн төрлийн танкуудыг үзүүлнэ.
Ялалтын баярын жагсаалд бэлтгэх хүрээнд баасан гарагт Оросын төв талбай дээгүүр хоёр дахь удаагаа нисэх онгоцууд ниснэ. Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд нийт 76 нэгж нисэхийн техник хэрэгсэл /23 нисдэг тэрэг, 53 нисэх онгоц/ оролцоно.
Нэгдсэн бэлтгэлийг хийж буйтай холбоотойгоор Москва хотын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал тавдугаар сарын 9-ний өглөө 10 цагт эхэлнэ.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид 2015, 2020 онуудад буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойгоор ОХУ-ын Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалаар алхаж, монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад дахин сурталчилж чадсан билээ.
Эх сурвалж: montsame.mn
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ