04 сарын 25, Пүрэв

Путин: Бид нацизмыг сөнөөсөн үндэстэн гэдгээрээ үеийн үед бахархах ёстой

Орос
2 жилийн өмнө
Путин: Бид нацизмыг сөнөөсөн үндэстэн гэдгээрээ үеийн үед бахархах ёстой
Путин: Бид нацизмыг сөнөөсөн үндэстэн гэдгээрээ үеийн үед бахархах ёстой
Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой өнөөдөр/2021.5.9/ тохиож байна. ОХУ-ын нийслэл Москва хотын улаан талбайд Ялалтын баярын цэргийн жагсаал сүр жавхлантайгаар эхэллээ.

Жагсаал ОХУ-ын төрийн далбаа болон байлдааны тугийн салааны цэргүүдийн алхаагаар эхлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын парадыг нээж үг хэллээ. Тэрбээр "ОХУ-ын ард иргэд ээ! Эрхэм ахмад дайчид аа! Цэргүүд, далайчид, ахмад, офицерууд, генерал, адмиралууд аа! Ялалтын баярын халуун мэнд хүргэе!

Тиймээс энэ өдрийг бид жил бүр онцгойлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд цаашид үүрд тэмдэглэсээр байх учиртай юм. Эн бол манай үндэстний хувьд ариун өдөр. Бид энэ агуу ялалтын байгуулсан ахмад үеэрээ үргэлж бахархаж, тэднийгээ хүндэтгэж явах учиртай. Учир нь бид бол тэдний бүтээсэн ертөнцийг өв залгамжилж авсан үр хойч нь юм. Агуу их ялалтыг байгуулсан та бүхний аавуудад, өвөө нарт, хань нөхрүүдэд гүнээ талархаж байна. Та бүхний эх орноо гэсэн агуу их сэтгэлийг бид өндрөөр үнэлж байна. Та бүхэн хэрвээ хүмүүс нэгдэж чадвал төсөөлшгүйг бүтээж, агуу ялалтад хүрч болдгийг, эх орноо, ар гэрээ, үр хүүхдээ өмгөөлөн эрэлхэгээр зогсож болдгийг үлгэр жишээ болгон бүх дэлхийд харуулсан билээ. Эл агуу ялалтаа бид 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр үүрд дуурсагдаж байхаар тунхаглаж, номын шаргал хуудсуудад ЗХУ-ын нэрийг алтан үсгээр бичсэн билээ.

Тиймээс бид өнөөдөр тэрхүү ялалтыг байгуулсан агуу баатарлаг цэргүүд, партизанууд, ажилчид, ард иргэд, ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэхээр цуглараад байна. Аймшигт хоёрдугаар дайнд олон аавын хөвгүүд, ээжийн охид, алаг үрсийнхээ хайртай ээж, аавууд, өвөө, эмээ, амраг хайрт эхнэр, нөхөр, хосууд, ах, эгч, энхрий хайрт дүү, мөр зэрэгцэн байлдсан зэвсэг нэгт анд нөхдийн алтан амь хохирсрн билээ. Тиймээс одоо бид нэг хором дуугаа хурааж агуу баатарлаг амь үрэгсэддээ эмгэнэл илэрхийлье.

Эрхэм нөхөд өө! Энэ жил дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээс хойш хэдийн 80 жил өнгөрсөн болохыг анзаарч байна. 1941 оны зургадугаар сарын 22-нд дайсан бидний эх оронд довтолж, ард иргэдийг аймшигтайгаар зовоон хядаж, тэр өдрийг түүхийн хамгийн хар дурсамж болгон орхисон юм. Дайсан манай орныг газрын хөрснөөс арчиж, газрын зураг дээрээс арилгах атгаг санаа өвөрлөн байсан. Тиймээс манай эх орон эрэлхэг хөвгүүдээ нэгтгэн хөнөөлт дайсан, шуналт мангасууд, гэмт хэрэгтэн, алан хядагчдын эсрэг сөрөн тэмцэж, шударга ёсыг тогтоон ЗХУ-ын нэр алдрыг өндөрт мандуулсан юм. Түүгээр зогсохгүй

Гэвч өдгөө залуу үеийнхэн эл сургамжийг мартаж эхэлж байна.  Бид хэзээд жинхэнэ түүхийг батлан хэлсээр, хамгаалсаар байх болно. Гэр бүл бүхэнд жинхэнэ ариун түүхийг нүдэнд харагдтал ярьж өгөх өвөө нар бий. Тиймээс бид эх орныхоо ариун түүх, нэр алдрыг үргэлж атгаг санаатнуудаас өмөөрч, агуу ялалтыг авчирсан эрэлхэг баатруудын үр хойч гэдгээрээ бахархаж байх учиртай. Бид нацизмыг сөнөөсөн үндэстэн гэдгээрээ үеийн үед бахархах ёстой! Ялалтын баярын мэнд хүргэе! Ура!" хэмээн мэдэгдэв.

3
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ