АНУ-ын иргэдийг Энэтхэг улсаас гарахыг уриаллаа
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ж.Псакигийн хийсэн мэдэгдэлд "Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн зөвлөмжийн дагуу Энэтхэг Улсаас ирэх зорчигчдыг хилээр оруулахгүй" хэмээн дурджээ. Энэтхэгт Ковид-19 вирусийн олон хувилбар дэгдэж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргахаар болсон бөгөөд хязгаарлалтыг тавдугаар сарын 4-ний өдрөөс мөрдөгдөж эхэлжээ.
Хязгаарлалтад сүүлийн 14 хоногийн хугацаанд Энэтхэгт зорчсон гадны иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх заалт тусгагдсан байна. Үүнд, АНУ-ын байнгын оршин суугч, тэдний гэр бүлийн гишүүд, хүмүүнлэгийн ажилтнууд хамаарахгүй аж.
Тус улсад суугаа АНУ-ын ЭСЯ-аас өөрийн иргэдийг Энэтхэг Улсаас гарахыг уриалсан анхааруулгыг ЭСЯ-ны веб хуудаст байршуулжээ.
Ж.Байдены Засаг захиргаа Энэтхэгт өвчний дэгдэлттэй тэмцэхэд нэн шаардлагатай зүйлс болох эмчилгээ, түргэн оношилгооны иж бүрдэл, нүүрний хаалт болон нэг удаагийн хувийн хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.