04 сарын 24, Лхагва

Ж.Байдены Засаг захиргаа АНУ-д гадны иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг байгууллагуудыг "онилж"эхэллээ

АНУ
2 жилийн өмнө

/Washington post/ АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны зүгээс АНУ-д цагаачдыг хууль бусаар нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим олон улсын байгууллагуудад мөрдөн шалгах "Operation Sentinel" нэртэй ажиллагааг эхлүүлэх болсноо Дотоод хэргийн сайд А.Майоркас мэдэгдлээ.

"Operation Sentinel" арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хил хамгаалах алба, АНУ-ын Цагаачлал, гаалийн байгууллагын дотоодын аюулгүй байдлын мөрдөн шалгах хэлтэс, Иргэншил, цагаачлалын алба, Төрийн департамент, Холбооны мөрдөх товчоо, Хар тамхитай тэмцэх газар зэрэг байгууллагууд хамтран оролцох ба хууль бусаар хил нэвтэрсэн байж болзошгүй сэжиг бүхий 130 гаруй гадаадын иргэний визийг цуцалснаар уг үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Арга хэмжээний хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүний АНУ дахь болон гадаадад байршиж буй бүх хөрөнгийг шалгана гэж Дотоод аюулгүй байдлын яамны холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна. Шалгалтын хүрээнд аяллын баримт бичгийг цуцлах, АНУ дахь банкны данс болон бусад хөрөнгийг царцаах, хууль бусаар хил давуулах худалдаанд оролцсон арилжааны байгууллагуудын үйл ажиллагааг цуцлах зэрэг арга хэмжээнүүд авагдах аж.

Уг асуудлаар Дотоод хэргийн сайд А.Майоркас “….АНУ болон гадаадын түншүүдийнхээ тусламжтайгаар эдгээр хэрэгт холбогдсон этгээдүүдийн АНУ-д аялал жуулчлал, худалдаа, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх боломжийг таслан зогсооно” гэж онцлон тэмдэглэсэн байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ