04 сарын 19, Баасан

АНУ-д Ази гаралтай улстөрчдийн шахалтаар "Төрийн өндөр албан тушаал"-д ази гаралтай хүмүүсийг нэр дэвшүүлэх болжээ

АНУ
2 жилийн өмнө

Ерөнхийлөгч Ж.Байден Эмэгтэйчүүд, гэр бүлийн үндэсний түншлэлийн дэд Ерөнхийлөгч Эрика Морицукийг Ази гаралтай Америкчууд болон Номхон далайн арлуудын нийгэмлэгийн асуудлыг хариуцсан ахлах зөвлөхөөрөө томилсон талаар Цагаан ордноос мэдээлэв. Энэхүү томилгоо нь  Америкийн ази гаралтай  өндөр албан тушаалтнуудын шахалтаар хийгдсэн гэж үзэж байгаа бөгөөд Цагаан ордны өндөр дээд албан тушаалтнуудын эгнээг төрөлжүүлэх зорилготой ажээ.

Тэрээр өмнө нь Т.Дакворт болон Д.Акака нарын ажлын алба, Обамагийн засаг захиргааны үед Орон сууц, хотын хөгжлийн яаманд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Атланта хотын алжаал тайлах газарт болсон халдлагын үеэр ази гаралтай 6 эмэгтэйн амь үрэгдсэний дараахан сенатын гишүүн Т.Дакворт, М.Хироно нар одоогийн АНУ-ын засаг захиргаанд ази гаралтай хүмүүсийн төлөөлөл бага байгаа, Ерөнхийлөгч Ж.Байдены шилжилтийн багийн бүрэлдэхүүнд ази гаралтай албан тушаалтнуудын төлөөлөл байхгүй байсныг эсэргүүцэж, Байден Ерөнхийлөгчийн сенатад хэлэлцүүлэх асуудлуудыг цаашид дэмжихгүй байхаа илэрхийлээд байсан билээ. Хэрэв Ерөнхийлөгч Ж.Байден ази гаралтай албан тушаалтныг Цагаан Ордонд томилбол энэхүү шийдвэрээсээ татгалзахаа мэдэгджээ.

Одоогийн байдлаар Ж.Байден Ерөнхийлөгчийн танхимд Дэд ерөнхийлөгч Харри болон Худалдааны сайд Кэтрин Тай-гаас өөр Ази гаралтай өндөр албан тушаалтан байхгүй байна.  Энэхүү томилгооны дараагаар өмнө нь Обамагийн засаг захиргаанд ажиллаж байсан Нани Колореттийг Төсвийн менежментийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа аж.

Түүнчлэн сүүлийн үед АНУ-д ази гаралтай иргэдийг ялгаварлан  гадуурхах гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардчилсан намын сенатын гишүүн М.Хироно “Covid-19 Hate Crime Act” хуулийн төслийг өргөн бариад байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Хууль зүйн яаманд цар тахлын холбоотойгоор ази иргэдийн эсрэг гэмт хэргийг судлах, олон нийтийн зүгээс ийм гэмт хэргийг мэдүүлэх суваг, боломжийг нэмэгдүүлэх, цар тахлаар шалтгаалж арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэх зөвлөмж боловсруулах зэрэг асуудлыг эрхэлсэн шинэ ажлын байрыг бий болгох аж. Бүгд найрамдах намын зарим гишүүдийн зүгээс мөн 20 орчим зүйлийн нэмэлт саналаа хууль санаачлагчид хүргүүлээд байгаа бөгөөд хуулийн төсөл ойрын хугацаанд батлагдана гэсэн хүлээлт өндөр байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ