Moderna компани Ковакс хөтөлбөрт 500 сая тус вакцин нийлүүлнэ
/Вашингтон пост/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Мoderna вакцинд зөвшөөрөл олгосны дараа өдөр Moderna компани дэлхийн хүн амд вакциныг ижил тэгш хүртээх зорилгоор Ковакс хөтөлбөрт 500 сая тун вакцин нийлүүлэх болсноо зарлав.
Тус компани эхний ээлжинд 2021 оны 4 дүгээр улиралд багтаан 34 сая тун вакциныг Ковакс хөтөлбөрт нийлүүлэх бөгөөд цаашид 2022 онд 466 сая тунг боломжит хамгийн хямд үнээр нийлүүлэх аж. Moderna вакцин нь эмнэл зүйн туршилтаар 94.1% үр дүнтэй гарсан бөгөөд вирусын зарим хувилбарт, тухайлбал Англи хувилбарт илүү сайн үйлчилж байгаа гэсэн байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.