04 сарын 24, Лхагва

ВИДЕО: Израилийн арми Палестин дахь Ассошиейтэд пресс, Аль-Жазира телевизийн барилгыг бөмбөгдлөө

Бусад
2 жилийн өмнө
ВИДЕО: Израилийн арми Палестин дахь Ассошиейтэд пресс, Аль-Жазира телевизийн барилгыг бөмбөгдлөө
Израилийн цэргийнхэн Палестины Газа хот дахь “Жала” хэмээх 12 давхар барилгыг бөмбөгдлөө. Тус барилгад Ассошиейтэд пресс\АР\, Аль-Жазира телевиз зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд байрладаг байсан юм. 
 
Израилийн цэргийнхний энэхүү агаарын дайралтад хүний амь нас хохироогүй байна. Тодруулбал, “Бөмбөгдөлтөөс өмнө “Жала” барилгын эзэн Жавад Мехдитэй Израилийн тагнуулын ажилтан холбогдож, барилга доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд нэг цаг хугацаа өгч анхааруулсан. Энэ дагуу барилга доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн. Улмаар тагнуулын мэдээллийн дагуу цагийн дараа гурван пуужин “Жала” барилгыг газартай тэгшилсэн”  гэж AFP агентлаг мэдээлэв.

Түүнчлэн бөмбөгтөд өртсөн АР агентлагийн Ерөнхийлөгч Гари Прут “Израилийн цэргийнхэн Газ дахь AP агентлагийн товчоо болон бусад мэдээллийн байгууллагуудыг барилгыг устгахад бид цочирдож, айдаст автлаа. Тэд манай агентлагийн байршлыг эртнээс мэддэг байсан бөгөөд бидэнд цохилт өгөх гэж байгаа тухай мэдээллийг цагийн өмнө авсан.  Бид хүний амь эрсдэхээс арайхийн зайлсхийсэн. AP агентлагийн хэдэн арван сэтгүүлч, уран бүтээлчид барилга дотор байсан бөгөөд бид тэднийг цагийн нүүлгэн шилжүүлж чадсандаа талархаж байна.
 
Бид Израйлийн Засгийн газраас мэдээлэл авахыг хүсэж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаменттай хамтран ажиллаж, илүү ихийг мэдэхийг хичээж байна. Өнөөдөр болсон үйл явдлын улмаас дэлхий нийт Газад юу болж байгааг мэдэх болно” гэжээ. 
 
Газа хотын “Жала” барилгад АР агентлаг болон Аль-Жазира телевиз сүүлийн 11 жил байрлаж байсан юм. Учир нь “Жала” барилга нь Газрын зурвасын мөргөлдөөнийг сурвалжлах хамгийн тохиромжтой байрлал байжээ. Тухайлбал, АР агентлаг энэ барилгаас ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөн, 2009, 2014 онуудад болсон дайныг сурвалжлан дэлхий нийтэд хүргэж байсан юм. 
 
0
2
0
0
0
1
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ