04 сарын 25, Пүрэв

Л.Г.Ивашов: Бид бүгдийг устгах дайн болж байна! Бид нэгдэх хэрэгтэй!

Орос
2 жилийн өмнө
Л.Г.Ивашов: Бид бүгдийг устгах дайн болж байна! Бид нэгдэх хэрэгтэй!
Бид бүгдийг устгах дайн болж байна!
Геополитикийн асуудлын Академийн Ерөнхийлөгч генерал Леонид Григорьевич Ивашов Оросын иргэдэд хандаж хэлсэн үг
Бид нэгдэх хэрэгтэй!
Хайрт эх орон нэгтнүүд ээ! Олон хүн бид бүгдэд үхлийн аюул нүүрлэж байгааг ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Ертөнц одоо үнэхээр ангалын ирмэг дээр ирээд байна. Энэ нь хэтрүүлэг биш бөгөөд зүйрлэл ч биш юм. Энэ бол бодит байдал! Нийгмийн сүлжээнд маш идэвхгүй байгаагаас харахад эсвэл хүмүүс үүнийг ноцтойгоор хүлээн авахгүй байна, эсвэл хэн нэг нь тэдний өмнөөс тэмцэж, дайтна гэж бодож байна, эсвэл тэд юу ч мэдэхгүй байна.
Хамгийн чухал нэг зүйлийг тайлбарлахыг хүссэн нь - БИД БҮГДИЙГ УСТГАХ ДАЙН БОЛЖ БАЙНА!
Дайсны зэвсэг бол вакцинжуулалт-чипжүүлэлт, дижиталчлал, хиймэл оюун ухаан, боловсролын уналт, хүний эрх ба эрх чөлөөг биднээс хассан явдал. Бидний зэвсэг бол тархи, хуулийн боловсрол, нийгмийн сүлжээ, мэдээлэл, иргэний идэвх, итгэл үнэмшил, залбирал, хайрын ялж буй гэгээлэг хүчин. Хэрвээ та энэ бүхэн бага байна гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Энэ нь ялалт байгуулахад бүрэн хангалттай.
Гэвч бидэнд асуудал байна. Тэр нь бидэнд зөвлөлт засгийн үеэс л удамшиж үлдсэн байдаг. Төрдөө бидний өмнөөс бүхнийг шийддэг, бүх зүйлд санаа тавьдаг асрагч адил хандахад биднийг сургасан явдал, “гэнэт цэнхэр нисдэг тэргээр шидтэн нисч ирнэ...” гэж дуулдаг шиг. Гэхдээ бид бүгд сэрж, том болох цаг ирлээ. Хэн ч бидний өмнөөс юу ч хийхгүй! Бид өөрсдөө амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө тулалдах ёстой! Үүнийг л хатуу ойлгох хэрэгтэй!
Тийм ээ, Бурханы авралаар эргэн тойрныхоо санаа нэгтнүүдийг цуглуулж тэргүүн эгнээнд тэмцэхийг хичээдэг идэвхтнүүд байна. Тэдэнд гүнээ мэхийж чин сэтгэлээсээ талархаж байна. Гэхдээ тэд та наргүйгээр чадна гэж бодож байна уу? Нэг сайхан мөчид нэг зоригтой командлагч “Дайраад!” гэхэд мянга мянган эрэлхэг дайчид тулаанд орж та нарын өмнөөс алагдана гэж та нар бодож байна уу?! Харин та нар үүнийг Ютубээс шар айраг шимж, пицца идсэн шигээ ажиглаж суух уу?! Би та нарын урмыг хугалах байх л даа, ийм зүйл болохгүй. Яагаад гээч?
1590918066_1590918095-657x450
Бид одоо хүртэх ёстой зүйлээ л хүртэж байна. Бид улс төрд орох шаардлагагүй, хууль судлахгүй тааллаараа амьдарч болно гэж бодсон хонин сүрэг байсан юм. Надад гомдох хэрэггүй, би бусдаас хэтэрхий ялгаатай биш... Гэхдээ хамгийн гол нь бид аугаа нэгдмэл ард түмэн байхаа больчихож. Энэ л том асуудал. Түүнийг шийдэхгүйгээр бид “Ялалтын төлөө өвөөдөө баярлалаа” гэж хичнээн хашгираад ч амжилтанд найдах үндэс байхгүй.
Намайг зөвөөр ойлгоорой, би хэнийг ч буруутгахыг хүсэхгүй байна, тэр дундаа өндөр идэвхтэй хүмүүсийг. Гэхдээ бидний хийж байгаа зүйл огт хангалтгүй байна! Бидэнд асар олон хүн хэрэгтэй байна! Хэрэгтэй зүйлийг та нарын өмнөөс бусад нь хийчихнэ гэж найдах хэрэггүй. “Би үүний учрыг олдоггүй” гэж хэлэх хэрэггүй, учрыг нь олцгоо! “Надад зав алга, би ажлаа хийж байна” гэж хэлэх хэрэггүй, танд бусдын адил аюул нүүрлээд байна. Өөрийнхөө төлөө энгийн үнэнийг ойлгоорой! Хэн ч таны хүүхдүүдийг хамгаалахгүй! Одоо хүн бүрээс ард түмэн, улс орны амьдрал шалтгаалж байна! Эсвэл та нар Билл Гейтс 6 тэрбум хүнийг устгана гэсэн нь та нарыг бус танай хөршүүдийг хэлсэн гэж бодоод байгаа юм биш биз?!!
Та нараас багахан зүйл л шаардлагатай, ердөө л мэдээллийг дээд зэргээр тарааж, депутат нарт, засгийн газрын гишүүдэд өргөх бичиг, захидал бичих л юм шүү дээ. Эцэст нь энэ бүхэн тэнд байгаа! Баримт бичиг, захидлын бэлэн загвар! Үндсэн ажлыг нь идэвхтнүүд хийчихсэн, та нараас зөвхөн хэдхэн товшилт л хэрэгтэй! Энэ нь юу ч өгөхгүй л гэж бүү хэлээрэй, зүгээр л хийчих! Хүн бүр! Муур нохойныхоо зурагны оронд... Үндсэн Хуулиа судлаарай!
Тэнд хэтэрхий олон үг байхгүй. Та нарыг дахиад л хуурчихна. Нано-вакцин, 5G гэж юу болохыг олж мэдээрэй, Москва хотын даргын сайт дээрх ухаалаг хотын тухай уншаарай, зайнаас сургах хөтөлбөрийн мөн чанар руу нэвтрэхээс бүү залхуураарай. Энэ юу болох, юугаар дүүрсэн байгааг тайлбарласан Ютуб дэх бичлэгүүдийг үзээрэй. Та нарын үс босч, та нар илүү их идэвхтэй болно гэж бодож байна... Энэ нь ялалтын төлөөх хөдөлмөр юм.
Бас заавал ойлгох нэгэн чухал зүйл бол бид урьд өмнөх шигээ байх боломжгүй болсон. Бид зоригжиж, хүчирхэгжих ёстой. Ингэхэд, дайснууд бидэнд идэвхтэй, ухаантай, хүчтэй, өөртөө итгэлтэй байх боломж олгосон. Үүний төлөө тэдэнд талархаж байна.
Гэсэн ч хамгийн гол нь бид нэгдэх ёстой, дахин аугаа эв нэгдэлтэй хүчтэй ард түмэн болж чадна. Бид гэр гэртээ товчлуурын ард ганцаараа биш, бид маш олуулаа гэдгийг олж харах болно! Бид залхуу, хулчгар, босч чаддаггүй ард түмэн гэж хэлэхгүй. Манай ард түмэн тийм биш. Бид зөвхөн нягтрах л хэрэгтэй. Интернет бидэнд их үр дүн авчирна. “Бидэнд хэн саад хийнэ, тэр бидэнд тусална” гэж хэлдэг дээ. Бидний дайснууд биднийг тэнэг, хулчгар, идэвхгүй гэж тооцоолж суугаа. Эдгээр чанарууд л биднийг боолчлуулахад, өөрсдийгөө устгахад хүргэдэг. Гэхдээ бид тэдний урмыг хугалах болно.
Энэ л мэдээллийн дайн шүү дээ! Бид мэдээллээр дайтаж байна. Тиймээс бид зэвсэглэж бас нэгдэх ёстой. Эсрэгээрээ эргэвэл дайсан биднийг нэг нэгнийг нь өөрсдөөр нь алуулахын тулд иргэний цуст дайнд ахан дүүсийг бие биенийх нь эсрэг түлхэхийг оролдох болно. Биднийг хувааж, бидний дунд яс хаях болно. Вакцинжуулсныг нь вакцинжуулалтыг эсэргүүцэгчидтэй, чипжүүлсэн био роботуудыг жирийн амьд хүмүүстэй гэх мэтчилэн харгалдуулах болно. Гэсэн ч бид цус урсах хэмжээнд хүргэж болохгүй! Энэ 100 жилийн өмнө л байсан. Биднийг устгахад дайсанд тусалж болохгүй. Тиймээс интернетэд тэмцэлд нэгдэцгээ!
Эцэст нь, бид аугаа нэгдмэл ард түмэн! Ялагч ард түмэн! Бид хамтдаа байх ёстой! Үүнд л бидний ялалтын шалтгаан оршино. Ах дүү нар минь, ажиллаарай! Хүүхдүүдийнхээ төлөө! Гэрэлт ирээдүйн төлөө! Нэгэн цагт бидний эцэг өвгөд тулалдаж явсан шиг! Бидэнд ухрах газар байхгүй...
Жич: Яг одоо эхлээрэй. Хэрвээ та нар санал нэгтэй байгаа бол хамгийн олон хүнд илгээгээрэй. Ард түмнээ нэгтгэе!
Орчуулсан: Н. Хэнчбиш
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ