04 сарын 24, Лхагва

Туркойз Хилл Ресурс "буруугийн эсрэг хатуу тэмцэгч" идэвхтэй хөрөнгө оруулагчийг шүүхийн маргааны үеэр дуугүй болгож чадахгүй

Бусад
2 жилийн өмнө

(Reuters, 2021.6.3) Туркойз Хилл Ресурс компани хамгийн том жижиг хувьцаа эзэмшигчээ Канадын уурхайн оператор компаниас Монгол дахь Оюутолгойн зэс, алтны уурхайн талаар асуухгүй байх гэсэн оролдлогоо алджээ. Энэхүү хөрөнгө оруулагч Туркойз Хилл Ресурс компанийн эсрэг шүүхэд зарга мэдүүлээд байгаа юм.

Мягмар гаригт Манхеттэн хотын тойргийн шүүхийн шүүгч Льюс Лиман идэвхтэн(activist), хөрөнгө оруулагч Пенвутэр Капитал Менежмент нөхөрлөлийг нийтэд нээлттэйгээр тус компаниас асуулт асуухыг зөвшөөрч түүнийг хориглохгүй гэж хэлэв.

Туркойз Хилл компани тавдугаар сард шүүгчид хандан энэ хөрөнгө оруулагчийг компанитай шууд харилцах, хөрөнгө оруулагчдын нээлттэй хурал, уулзалтын үеэр элдэв асуулт тавихыг нь хориглож өгнө үү гэж хүсэлт гаргажээ. Тэд хэлэхдээ Пенвутэрийн хөрөнгийн менежер уурхайн үйл ажиллагаа болон ашиг орлогын талаар “дайрч давшилсан асуултууд” тавьдаг гэжээ.

Туркойз Хилл үзэхдээ "Пенвутэр зоргоороо аашилж байна, тэд компанитай зөвхөн хуульчаар дамжуулан харьцах ёстойг зөрчиж байна. Мөн хөрөнгө оруулагч этгээд олон нийтийн өмнө нээлттэйгээр асуулт асууж мэдээлэл нэхэх эрхгүй. Хэрэв тэгвэл тэрээр Хувийн хэвшлийн үнэт цаасны маргааны шинэчлэлийн хуулийн дагуу шүүх хуралд оролцох боломжгүй болно гэв. Хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал шийдэгдэх хугацаанд энэ хууль нээлттэй байна." гэжээ.

Пенвутэр хэлэхдээ: "Бид ямар ч буруу үйлдэл хийгээгүй. Хувьцаа эзэмшигчийн хувьд бид компаниас асуулт асууж, тэднийг хянах бүрэн эрхтэй" гэж мэдэгдэв.

Хувьцаа эзэгшигч нар хамтран цугтаа нэхэмжилж буй (class action) үнэт цаасны залилангийн хэргийн голлох нэхэмжлэгч байх үедээ хөрөнгө оруулагч компани өөрийн одоогийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргээс татгалзах ёстой гэж хуулийн аль ч хэсэгт заагаагүй байна хэмээн шүүгч Туркойз Хиллээс өдүүлсэн нэхэмжлэлийг буцаалаа.

Туркойз Хилл компанийг шүүхэд төлөөлж байгаа Паул, Вайс, Рифкайнд, Вартон, ба Гаррисан хуулийн фирмийн хуульч болон Пенвутэрийг шүүхэд төлөөлж байгаа Ричард Росен, Бернстэйн Литовиц Бэргер ба Гроссман хуулийн фирмийн хуульч Салваторе Гразиано нар Лхагва гаригт гарсан шүүгчийн шийдвэрийн талаар хариулт өгөхөөс татгалзав.

Шүүхийн нэхэмжлэлд Туркойз Хилл компани болон тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч Рио Тинто ХХК, тэдгээрийн одоогийн болон өмнөх удирдлагууд Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулалтын зардал өссөнийг болон өргөтгөлийн ажил удааширсныг нуун дарагдуулж, 2019 онд гэнэт энэ тухай мэдэгдсэн. Үүний уршгаар хувьцааны ханш 70% огцом унасан. Пенвутэр 220 сая ам.долларын алдагдал хүлээсэн хэмээн мэдэгдэж, 2018 оны 7 дугаар сарын 17-оос 2019 оны 7 дугаар сарын 31-ний хооронд хувьцаа худалдан авсан хувьцаа эзэмшигчдийг нэгтгэн төлөөлж шүүхэд нэхэмжлэл өгөөд байгаа юм.   

Энэ нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй хэмээн компаниуд мэдэгдсэн. Хэргийн хариуцагч нар уг нэхэмжлэлийг хүчингүй болгуулахаар ажиллаж байна.

Дэлхийн алт, зэсийн нөөцтэй уурхайн 34 хувийг Монгол улсын Засгийн газар, үлдсэнийг нь Turquoise Hill компани эзэмшдэг. Turquoise Hill компанийн 50,8 хувийг Рио Тинто ХХК эзэмшдэг.

Шүүхийн нэхэмжлэлийн хэргийн нэр:

In re Turquoise Hill Resources Ltd Securities Litigation, U.S. District Court, Southern District of New York, No. 20-cv-08585.

Пенвутэрийг төлөөлөгч:

Salvatore Graziano of Bernstein Litowitz Berger & Grossmann

Turquoise Hill компанийг төлөөлөгч:

Richard Rosen of Paul, Weiss, Rifkind, Wharton & Garrison

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ