04 сарын 19, Баасан

Хар тамхи болон цар тахалтай тэмцэж чадаагүй эрх баригчдад Мексикчүүд сонгуулиар сануулга өглөө

Бусад
2 жилийн өмнө
Хар тамхи болон цар тахалтай тэмцэж чадаагүй эрх баригчдад Мексикчүүд сонгуулиар сануулга өглөө

Мексикийн Парламент болон орон нутгийн сонгуулийн тухай

Мексикийн Нэгдсэн Улсад өнгөрөгч Ням гарагт буюу 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тус улсын Парламентын доод танхимын 500 суудал болон 32 мужийн 15 амбан захирагчийн суудлын төлөөх сонгууль болж өнгөрөв.

Сонгуулийн урдьчилсан дүнгээр одоогийн эрх баригч нам болох “Морена” нам олонх болсон талаар мэдээлж байна. Гэсэн хэдий ч аж. Үүнтэй холбогдуулан эрх баригч “Морена” нам бусад намуудтай хэлэлцээр хийж, улс орны эрх ашгийн төлөө аливаа томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн Ерөнхийлөгч Л.Обрадор онцолжээ.

Сонгуулийн дүнгээр Морена нам 2018 оны үнэмлэхүй ялалтаа хадгална хэмээн хүлээлттэй байсан боловч санал хураалтаар Морена нам парламентын доод танхимын 500 суудлаас ойролцоогоор 190-203 суудал авсан (34.9-35.8 хувь) талаар Мексикийн Үндэсний Сонгуулийн Хүрээлэн (INE)-ээс мэдээлжээ. Түүнчлэн Мехико хотын 16 дүүргийн 8 дүүрэгт Морена нам ялалт байгуулсан байна.

Сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн 2020 оны 9 дүгээр сараас хойш нийт 91 улс төрч зэвсэгт этгээдүүдийн гарт амь үрэгдсэн бөгөөд тэдгээрийн 36 нь сонгуульд нэр дэвшигч байжээ. Тухайлбал, амь үрэгдсэн 91 улс төрчийн дотор 14 нь эмэгтэй нэр дэвшигчид багтаж байгаа гэх харамсалтай мэдээг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ жилийн сонгууль 2000 оноос хойш болсон улс төрийн сонгуулиудаас гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэгдсэн тоогоор хоёрдугаарт бичигдэж байна. Тухайлбал, сонгуулийн санал хураалт эхлэхээс хоёр хоногийн өмнө Веракруз мужийн Казонес де Эррера хотын даргын сонгуульд нэр дэвшсэн Р.Товар гэмт бүлэглэлийн гарт амь үрэгдсэн бол сонгуулийн өдөр Чиапас мужийн санал хураалтын байранд зэвсэгт халдлага гарч, сонгуулийн хорооны 5 ажилтан буудуулжээ.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ