03 сарын 19, Мягмар

Олимпын хотхонд Ковид-19 хүндэрсэн тохиолдлууд нэмэгдэж байна

Бусад
2 жилийн өмнө
Олимпын хотхонд Ковид-19 хүндэрсэн тохиолдлууд нэмэгдэж байна

Японы Ерөнхий сайд өнөөдөр хэвлэлийн бага  хурал хийлээ. Тэрээр Ковид-19-ийн делта хувилбарын тохиолдол бүртгэгдсээр байсан ч Олимпын наадмыг хаах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэв.

Ёшихидэ Суга хэвлэлийн бага хурлын үеэр "Юуны өмнө тээврийн хэрэгслийн хязгаарлалт, зайнаас ажиллах арга хэмжээ авсны ачаар хүмүүсийн урсгал буурч байгааг онцлоод "Засгийн газар хүнд өвчнөөр өвчлөх эрсдлийг 70 хувь бууруулдаг шинэ эм гаргаж авсан, энэ эмийг нийтэд ашиглах болно. Үүссэн нөхцөл байдлын улмаас ард түмнээсээ шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийж, Олимп, Паралимпийг зурагтаар үзэхийг хүсэж байна" гэлээ.

   "Хүнд" тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь орон нутгийн эмнэлгүүдийг ачааллыг нэмэгдүүлж байна гэж Токио мужийн захирагч Юрико Коикэ мэдэгдлээ. Ковидын тохиолдол Токио хотод анх удаа 2500-аас давсан  хүнд өвчтөний тоо нэмэгдэж байгаад санаа зовж байна. Олимпын наадамд оролцож буй 11000 тамирчдын байрладаг Токиогийн битүүмжилсэн хэсэг болох Олимпын тосгонд Ковидын халдвар илүү их бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Япончууд гэж Токио мужийн захирагч Юрико Коикэ хэлэв.

 Токио 2020 зохион байгуулах хорооноос өнөө өглөө хийсэн мэдээлэлдээ шинжилгээний хариу эерэг гарсан долоон хүний хоёр нь тамирчид болохыг дурдсан. Ингэснээр Олимптой холбоотой батлагдсан Ковидын тохиолдол 155 болсон байна. Гэсэн ч Ковидын хямралын улмаас нэг жил хойшлогдсон Токиогийн Олимп 8-р сарын 10 хүртэл үргэлжлэхээр болжээ.

 Улс орон даяар өргөн эсэргүүцэлтэй тулгарсан ч гэсэн Японы засгийн газар олимпын амжилтаар олон нийтийн санаа бодлыг өөрчилнө гэж найдаж байсан. Одоогийн байдлаар Японы баг тамирчид 13 медаль, түүний дотор найман алтан медаль хүртээд байна.

Ерөнхий сайд Суга NBC News сувагт өгсөн ярилцлагадаа дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид ирэх нь цартахлыг өдөөх вий гэж болгоомжилж байгаа ч Токиогийн Олимп энэ улсад ашиг тусаа өгөх болно гэж олон нийтэд итгүүлэхийн төлөө тэмцэж байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

 эх сурвалж: https://www.nbcnews.com/

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ