04 сарын 24, Лхагва

М.Зукерберг: Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм

АНУ
2 жилийн өмнө
М.Зукерберг: Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм

ОАКЛАНД, Калифорниа (AP) - Өмнө нь асуудалтай байсан олон компаниудын нэгэн адил Facebook нэр, логогоо өөрчилж байна.

Фэйсбүүк компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг өчигдөр (Пүрэв гарагт) Facebook Inc-ийг одоо Meta Platforms Inc буюу товчоор "META" гэж нэрлэх болсныг мэдэгдлээ. Шинэ нэр нь компани “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа юм байна. Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.

Сүүлийн үед нийгмийг талцуулж, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаар мөнгө олдог хэмээн хүчтэй шүүмжлүүлэх болсон Фэйсбүүк компанийн хувьд энэ нь муу нэрээсээ салж, шинэ имиж бүрдүүлэх чухал шийдвэр болж байна. Гэсэн хэдий ч олон нийт болон зах зээл судлаач нараас хүчтэй шүүмжлэл сонсоод байна. 

17 жилийн өмнө Зукербергийн Харвардын дотуур байранд үүсгэн байгуулснаас хойшхи хамгийн том хямралд хүргэсэн, задруулсан баримт бичгийн сан болох Facebook-ийн баримт бичгүүдийн сэдвийг өөрчлөхийг оролдсон гэж шүүмжлэгчид тэр даруй компанийг буруутгав. 

Энэ алхамыг зах зээлийн шинжээч Лаура Рисэд газрын тосны аварга компани болох Бритиш Петролиум байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэх шүүмжлэлээс зугтахын тулд өөрийгөө "Beyond Petroleum" болгон нэрээ өөрчилсөнтэй адилтгав. Тэрээр цааш нь, "Facebook бол дэлхийн олон нийтийн мэдээллийн платформ бөгөөд тэднийг хүмүүс болон нийгэмд хор хөнөөлтэй зүйл бүтээсэн гэж буруутгаж байна. Тэд шинэ корпорацийн нэрээр нийгмийн сүлжээнээс холдож, ирээдүйн метаверсийн талаар ярьж чадахгүй." гэв.

Зукерберг metaverse-ийг зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс нүдэндээ зүүдэг виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнц юм байна.
Зукербергийн үзэж байгаагаар ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэх гэнэ. Түүний тайлбарласнаар "Facebook" хэмээх нэр тус компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй болсон байна.
Тус компанид Facebook-ээс гадна Instagram, WhatsApp, Messenger, Quest VR hedset, Horizon VR зэрэг бусад бараа үйлчилгээнүүд багтдаг.
 гэж Зукерберг тайлбарлажээ.
Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй, бүтээгдэхүүнүүд нь цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах бол арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх шинэ нэрийн дор арилжаалагдаж эхлэх юм байна.

Энэхүү мэдэгдэл нь Facebook-ийн баримт бичгүүдээс болж дэлхийн олон оронд Фэйсбүүкт хууль тогтоомж, зохицуулалтын хяналт шалгалтыг чангатгаж байгаа үед гарч байна. Корпорацийн ребрендинг нь дотоод баримт бичгүүдээс илэрсэн олон асуудлыг шийдэх эсвэл компанийн бүтээгдэхүүн нийгэмд учруулж буй хор хөнөөлийн талаар шүүмжлэгчдийн олон жилийн турш дэгдээсээр ирсэн түгшүүрийг намжааж чадахгүй.

Зукерберг "Facebook-ийн баримт бичгүүд"-ээс үүдэлтэй шуугианыг "шударга бус" гэж  үгүйсгэв.

 800

Калифорниа мужийн Менло Парк дахь төв оффисын гадаах лого хязгааргүй байдлын бэлгэдэлийг санагдуулам хөх логогоор солигдлоо.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ