05 сарын 27, Баасан

Тонга улс цунамигийн улмаас их хэмжээний хохирол амсчээ

Бусад
4 сарын өмнө
Тонга улс цунамигийн улмаас их хэмжээний хохирол амсчээ

Тонга улсын эрэг орчмын галт уул дэлбэрснээс хойш нэг өдрийн дараа Номхон далайн арлын ихэнх хэсэгт харилцаа холбоо тасарчээ. Мөн дэлбэрэлт болон цунамигийн улмаас их хэмжээний хохирол учирсан талаар Ням гаригт Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардерн мэдэгдэв.

Шинэ Зеланд нь Тонга улстай нягт холбоотой байдаг. Ардерн хэлэхдээ "Цунами Тонга улсын нийслэл Нукуалофагийн хойд хэсгийн эрэгт ихээхэн нөлөөлсөн бөгөөд завь, том чулуу эрэг дээр урссан. Эргийн дагуу дэлгүүрүүд сүйрсэн тул их хэмжээний сэргээн засвар  хийх шаардлагатай болно" гэв. Тонга улсын хүн амын 70 орчим хувь нь амьдардаг Тонгатапугаас хойд зүгт 40 милийн зайд орших Хунга-Тонга-Хунга-Хаапай далайн доорх галт уул найман минутын турш дэлбэрснээс цунами үүссэн. Нукуалофа хот нь галт уулын тоосны зузаан давхаргад  бүрхэгдсэн байна. Гэхдээ  нөхцөл байдал тогтвортой байсан тул хотын зарим хэсэгт эрчим хүч сэргэж эхэлжээ. Мөн Тонга улсад цэвэр усны хомсдол үүсчээ.

тонго

 

Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнууд Тонгад тусламж явуулахыг санал болгожээ.  Үнс нурах зэрэг нөхцөл байдлын дагуу Шинэ Зеландын батлан хамгаалах хүчний тагнуулын нислэг Даваа гаригийн өглөө ниссэн. Шинэ Зеландын тэнгисийн цэргийн хөлөг онгоц мөн удахгүй тус улс руу хөдөлнө гэж Ардерн хэлэв.

Тонга улс 105 мянга орчим хүн амтай, сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг дараалан тохиолдсон. Халуун орны шуурга болох Гита хар салхины улмаас 2018 онд  170 гаруй байшин сүйдэж, хоёр хүн амь үрэгджээ.

Хоёр жилийн дараа буюу 2020 онд “Харолд циклон” үер зэрэг 111 сая ам.долларын хохирол учруулсан. Цар тахлыэ нэг тохиолдол бүртгэгдсэн тус улс эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан. Энэ нь 2020 оны гуравдугаар  сард хилээ хааж, өмнө нь ДНБ-ий 12 орчим хувийг бүрдүүлдэг байсан тус улсын аялал жуулчлалыг тасалдуулсан юм. Тонга дахь  галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн давалгаа олон мянган бээрийн зайд,  эргийн шугамд хүрсэн ч томоохон хохирол, хүний амь нас эрсдээгүй тул Номхон далайг тойрсон цунамигийн сэрэмжлүүлгийг амралтын өдрүүдээр бууруулсан байна.

тонго 2

Япон улс 2011 онд цунамид өртсөн. Сэрэмжлүүлгийн зэрэглэлийг бууруулсан ч Ням гаригийн өглөө далайн эргийн оршин суугчдыг болгоомжтой байхыг уриалав. ОХУ мөн тус улсын зүүн хязгаарт орших Курилийн арлуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлсэн гэж "ТАСС" агентлаг мэдээлэв. АНУ Аляска, Хавай, Вашингтон, Орегон болон Калифорнийн зарим хэсэгт цунамигийн тухай сэрэмжлүүлгээ цуцалсан ч Бямба гаригийн орой Калифорнийн төв болон Хойд Калифорнийн эрэгт давалгаа хүчтэй мэдрэгджээ.

АНУ-ын үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Бямба гаригийн үд дунд цунамигийн давалгаа Калифорниагийн Порт Сан Луис хотод 4.3 фут өндөрт хүрсэн байна. Калифорни дахь "Arena Cove" болон "Crescent City" зэрэг өөр хоёр байршилд 3.7 фут долгион бүртгэгджээ. Одоогоор тус мужуудад хохирол учирсан мэдээлэл байхгүй. Цунамигийн аюул арилсны дараа хэвийн бус урсгал, эрэг орчмын үер, далайн усны төвшин хэвийн хэмжээнээс дээш болон доогуур хэлбэлзэл хэдэн цагийн турш үргэлжилж болзошгүйг эрх баригчид анхааруулжээ.

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та ҮНДСЭН хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна уу?

Нийт санал:187

Видео

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?