Казахстаны парламентын доод танхим үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын насан туршийн албан тушаал болох Казахстаны Аюулгүйн зөвлөл болон Ард түмний ассамблейн тэргүүний албан тушаалыг хассан байна. Тиймээс эдгээр албан тушаалыг одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хашихаар боллоо.
Тус улсад өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсноос хойш мягмар гарагт анх удаа Назарбаев олон нийтэд мэдэгдэл хийсэн. Тэрээр удирдлагын дээд түвшинд ямар ч зөрчил гараагүй, одоогоор Казахстаны нийслэлд "гавьяаны амралтаа эдэлж байна" гэж мэдэгдсэн юм. "Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт би бүрэн эрхээ шилжүүлсэн. Тэр Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллаж байна. Удахгүй Ерөнхийлөгч Нур-Отан намын даргаар сонгогдоно" гэв.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.