05 сарын 27, Баасан

Алтны уурхай руу тэсрэх бодис тээж явсан автомашин дэлбэрсний улмаас бүтэн тосгон сүйтгэгдэж, олон хүний амь нас хохирчээ

Бусад
4 сарын өмнө
Алтны уурхай руу тэсрэх бодис тээж явсан автомашин дэлбэрсний улмаас бүтэн тосгон сүйтгэгдэж, олон хүний амь нас хохирчээ

Тэсрэх бодис ачсан ачааны машин дэлбэрч, Гана улсын нэг тосгоныг сүйтгэн, олон зуун байшин, барилгыг нурааж, олон арван хүний аминд хүрчээ. Амиа алдагсдын тоог 17-д хүрсэн гэж байгаа ч аврагчид сураггүй болсон хүмүүсийн цогцсыг хайсаар байна.

Төв Африкийн энэ улсын Цагдаагийн газрын мэдээлснээр, Гана улсын баруун өмнөд хэсэгт орших Богосо хотын ойролцоох Апиата тосгоны алтны уурхай руу тэсрэх бодис ачиж явсан ачааны машин мотоцикльтой мөргөлдсөнөөс болж дэлбэрэлт үүсчээ.

Орон нутгийн хэвлэлүүд болон сошиал медиа хэрэглэгчдийн мэдээлж байгаагаар Апиата тосгон сүйрсэн бөгөөд иргэд их хэмжээний утаа тортог, эвдэрч сүйдсэн авто зам, цогцос, сүйрч унасан барилгуудын балгас, эрчилсэн арматур, дэлбэрэлтээс үүдсэн том тогооны зургийг нийтэлж байна.

Гана улсын онцгой байдлын албаны төлөөлөгч Шожи Сажи Аменоду дэлбэрэлтийн бүсэд 500 орчим орон сууц байгаа бөгөөд ихэнх нь бүрэн сүйрсэн талаар “Франс Пресс” агентлагт мэдээлжээ. Дэлбэрэлтийн улмаас шархадсан 59 хүнийг тус улсын нийслэл Аккра хотын эмнэлгүүдэд хүргэжээ. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.

Гал гарах үед ачааны машины жолооч болон ачааг хамгаалж явсан цагдаа нар зугтаж амжсан ч аааны машинтай мөргөлдсөн мотоцикльтай хүнийг нас барсан бололтой. Ачааны машин нь орон нутгийн “Максам” фирмийн эзэмшлийнх бол алтны уурхай нь Торонто хотод төвтэй Kinross Gold Corporation-ийн мэдэлд байдаг аж.

Алт бол Гана улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг юм. Гамшгийн үр дагаврыг арилгахын тулд аврагчид, цагдаа, цэргийнхэн хамтран ажиллаж байна гэж Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдээд, Апиата хотын амьд үлдсэн оршин суугчдад яаралтай тусламж үзүүлэхийг тушаасан байна.

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та ҮНДСЭН хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна уу?

Нийт санал:187

Видео

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?