АНУ-ын Халдвар өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Төрийн департаментаас даваа гаригт "COVID-19"-ийн тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын хамгийн өндөр эрсдэлтэй 15 улсад зорчихгүй, аялахгүй байхыг иргэддээ анхааруулжээ.
Тодруулбал, Колумб, Коста Рика, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Фижи, Ямайка, Гуадалупа, Кувейт, Монгол, Нигер, Перу, Румын, Сент Бартелеми, Сент Мартин, Тунис, АНЭУ-ыг халдварын маш өндөр эрсдэлтэй дөрөвдүгээр зэрэглэлийн жагсаалтад оруулж, аялж болохгүй орнууд гэж анхааруулжээ.
Хэдий Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт өндөр түвшинд байгаа ч АНУ-ын Төрийн департамент Монгол Улсыг аялахад маш өндөр эрсдэлтэй орон гэж үзээд дөрөвдүгээр зэрэглэлийн жагсаалтад оруулав.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.