04 сарын 20, Бямба

Хятад, Соломоны арлуудын гэрээ АНУ тэргүүтэй өрнөдийг сандаргав

Хятад
2 жилийн өмнө
Хятад, Соломоны арлуудын гэрээ АНУ тэргүүтэй өрнөдийг сандаргав

БНХАУ Соломоны арлуудтай аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдсэн.

Энэхүү хэлэлцээр нь Бээжинд Номхон далайн өмнөд хэсэгт цэргийн түшиц газар бий болгоно гэж АНУ болон түүний холбоотнууд эмээж байна гэж AFP агентлаг бичжээ.

Өнгөрсөн сард хэвлэлүүдийн ил болгосон хэлэлцээрийн төсөл өрнөдийн орнуудыг сандаргасан. Хэлэлцээрт Соломоны арлуудын Засгийн газраас хүсэлт тавьсан тохиолдолд Хятад улс Номхон далайн жижиг улсад цэрэгжсэн цагдаагаа илгээх заалт оржээ. Ингэснээр Хятад улс тус бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх алхам хийлээ гэж өрнөдийн орнууд болгоомжилж байна. Соломоны арлуудын Ерөнхий сайд Манассе Согаваре тус улсын нутаг дэвсгэрт Хятадын цэргийн бааз байгуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм.

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч энэхүү баримт бичигт тусгаар тогтносон улс хоорондын хамтын ажиллагааг тусгасан гээд Хятад улс арлын орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд саад учруулах аливаа оролдлого бүтэлгүйтнэ гэж анхааруулжээ.

Үүнтэй холбогдуулан АНУ тус хоёр улсын байгуулсан хэлэлцээрийн тодорхойгүй, тунгалаг бус байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, баримт бичгийг Бээжингийн “сүүдрийн гэрээ” байгуулах схемийн нэг хэсэг гэж нэрлэжээ. Энэ долоо хоногт Цагаан ордны Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Курт Кэмдбелл, Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Дэниел Критенбринкээр ахлуулсан төлөөлөгчид Соломоны арлуудад айлчлах үеэр энэ асуудлыг хөндөнө гэж Цагаан ордноос мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн Австрали улс мөн тус хэлэлцээрийг байгуулсанд харамсаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Марис Пейн мэдэгдсэн байна. Тэрбээр Соломоны арлуудын үндэсний аюулгүй байдлын талаар бие даасан шийдвэр гаргах эрхийг хүндэтгэж байна гээд гэсэн хэдий ч Номхон далайн гэр бүл тус бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хамгийн тохиромжтой гэж онцолжээ. Аюулгүй байдлын асуудлаар Хятад улсад хандахаасаа өмнө бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг Соломоны арлуудад уриалж байна гэж Марис Пейн мэдэгджээ.

Соломоны арлууд нь 700 мянга орчим хүн амтай Номхон далайн арлын жижиг улс. Австралиас хоёр мянган км, Шинэ Зеландаас 3.4 мянган км зайд орших тус улс 2019 онд Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа тасалж, Хятадтай харилцаагаа бэхжүүлэх бодлого тууштай баримтлах болсон юм.

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ