04 сарын 20, Бямба

Путин "найрсаг бус" хандаж буй орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах зарлиг гаргалаа

Орос
1 жилийн өмнө
Путин "найрсаг бус" хандаж буй орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах зарлиг гаргалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт тус улсад “найрсаг бус” хандаж буй орнууд болон олон улсын байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Тэрээр уг алхам нь баруун холбоотнууд ОХУ болон тус улсын иргэд, аж ахуй нэгжүүдэд хууль бус хориг тавьсан үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн юм.

Баримт бичигт, АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Европын холбооны бүх гишүүн орнууд тэргүүтэй найрсаг бус орнуудын жагсаалтад багтсан орнуудад зарим нэр төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглох. Хоригт багтсан барууны компаниудад бараа, материал нийлүүлэх гэрээг цуцлах. ОХУ-ын эсрэг найрсаг бус үйл ажиллагаа явуулсан хувь хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагуудын гүйлгээг хаахаар заажээ.

Улмаар Кремлийн тэргүүн Засгийн газарт арав хоногийн дотор хориг арга хэмжээ авах улс орон, хувь хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын жагсаалтыг баталж, Төв банк болон Сангийн яаманд хориг арга хэмжээ мөрдүүлэхийг даалгасан байна.

Олон улсын ажиглагчид Кремлийн энэхүү шийдвэрийг барууны орнуудын хориг арга хэмжээний эсрэг өгч буй хамгийн хүчтэй цохилт гэж дүгнэж байгаа юм.

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановын мэдээлснээр барууны орнууд тус улсын 300 тэрбум гаруй ам.долларын гадаад валютын нөөцийг царцаасан. Энэ нь манай хойд хөршийн нийт алт болон валютын нөөцийн тал хувьтай тэнцэж байгаа юм. Түүнчлэн эдийн засагчид барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д ойролцоогоор 1.8 их наяд ам.долларын алдагдал учруулсан гэх тооцооллыг хийсэн. Энэ нь тус улсын хувьд 1991 онд ЗХУ задран унаснаас хойших хамгийн том эдийн засгийн уналт юм.

Эх сурвалж: Ria Novosti, TASSReuters

0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ