03 сарын 28, Пүрэв

Зеленский: ОХУ цэргээ бүрэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой

Украин
1 жилийн өмнө
Зеленский: ОХУ цэргээ бүрэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ 2 дугаар сарын 24-нд Украины нутагт орохоос өмнөх байршилдаа цэргээ эргүүлэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой гэж Москвад шинэ нөхцөл тавьжээ. Оростой энхийн гэрээ байгуулах эсэх нь Орос Украины газар нутгийг бүрэн орхиж гарахаас хамаарна гэж Киев байр сууриа шинэчлэлээ. Оросын арми 5 дугаар сарын 9-нөөс өмнө Украины зүүн өмнөд бүсийн Мариуполь хотыг бүхэлд нь хяналтдаа авахаар давшиж байна гэж Аль Жазира болон бусад олон улсын хэвлэлд мэдээлж байна.

Оросын армийн бүслэлтэд байгаа Мариуполь хотын гангийн үйлдвэрт Украины цэргүүд энгийн иргэдийн хамт байсаар байна. Мариуполь хотыг бүрэн эзлэвэл Оросын хувьд хоёр сар гаруйн хугацаанд хийж байгаа цэрэг дайны ажиллагаандаа том амжилт олохын зэрэгцээ 5 дугаар сарын 9-нд ялалтын баяраа тэмдэглэхэд нь Путинд баярын бэлэгтэй адил зүйл болно гэж Аль Жазирагийн мэдээнд онцолжээ. Энэ үеэр Зеленский Германы канцлер Олаф Шольцийг 5 дугаар сарын 9-нд Киевт айлчлахыг урьсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсан ялалтын баярын өдөр буюу 5 дугаар сарын 9-ний өдөр Германы удирдагч Украинд байна гэдэг өөрөө асар их зүйлийг өгүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Өмнө нь Германы эрх баригчид Москвад 9-нд болдог баярын үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ жил Оросын төр ялалтын баярт гаднын ямар ч улсын төр засгийн тэргүүнийг уриагүй гэдгээ саяхан мэдэгдсэн. Герман улс Украины цэрэг дайны байдалд Оростой харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байгаа нь Киев, Берлиний харилцаанд томоохон сорилт болж байгаа.

Германы эрх баригчид саяхныг хүртэл Украинд зэвсэг илгээхээс татгалзаж, Оросын эсрэг Европын холбооны эрчим хүчний импортын хоригт нэгдэхээс цааргалсаар байгаа юм. Украины ерөнхийлөгч Германы энэ байр суурийг шүүмжилсээр ирсэн. Энэ хооронд АНУ Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа 150 сая доллараар нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Байдены шинээр илгээхээр төлөвлөсөн 150 сая ам.долларын тусламжид их бууны сум, сөрөх их бууны радар, саармагжуулах цахилгаан төхөөрөмж, бусад сэлбэг хэрэгсэл багтжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Украинд үзүүлж байгаа энэ тусламжийн санхүүжилт дуусаж байгаа учраас нэмэлт санхүүжилт олгохыг Конгрессдоо уриалж байна. АНУ мөн Украинд тагнуулын мэдээллээ өгч байгааг BBC-гийн мэдээнд онцолжээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ