Украины албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар улсынх нь өмнөд боомт болох Одесс хот руу Оросын цэргийнхэн пуужингийн харвалт, дайралт хийж байна.
Украины талын мэдээлж байгаагаар Оросын цэргийнхэн Одесс хот руу агаараас 7 удаа гипер-пуужин харважээ. Агаарын дайралтад Одесс хотын худалдааны төв, агуулахын барилга өртөж, 1 хүн амиа алдан 5 хүн шархаджээ.
Одессын захирагч Геннадий Трухановын мэдээлснээр агаарын цохилтод өртсөн агуулах нь цэргийн объектод ямар ч хамааралгүй болохыг хэлжээ. Түүнчлэн зарим мэдээллээр Оросын тал Одесс хот руу “Кинжал” загварын гипер-пуужин харвасан байна. Энэ нь дууны хурднаас 5 дахин илүү хурдтай, 2 мянган км-ийн алсын тусгалтай юм. Цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Оросын тал Украины агаарын орон зайд энэ улсын нутаг дэвсгэр дээрээс бус, харин алсаас дайралт хийх боломжтой орчин үеийн пуужингийн системтэй.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.