ОХУ-ыг 22 сая тонн хүнсний бүтээгдэхүүний экспортод саад учруулж байна гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский буруутгаж, хэрвээ боомтуудыг нь тайлахгүй бол олон улс хүнсний хямралд орно гэж анхааруулжээ.
2022.05.21-нд Киевт Португалийн Ерөнхий сайд А.Костатай хийсэн хэлэлцээний дараа В.Зеленский хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ "Дэлхийн хамтын нийгэмлэг Украиныг далайн боомтуудын хаалтаас гарахад туслах ёстой.
Эс тэгвээс эрчим хүчний хямрал хүнсний хямралд орж, өөр олон орон нүүрлэх болно.
Учир нь Орос улс бараг бүх боомтуудаа хаасан бөгөөд манай үр тариа, арвай, наранцэцэг гэх мэт хүнсний бүтээгдэхүүн экспортлох далайн бүх боломжийг хаасан. Энэ нь Дэлхий дахинд хүнсний хямралыг бий болгоно" гэжээ.
Сэтгэгдэл1
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.