04 сарын 25, Пүрэв

Шойгу: Украины энгийн иргэдэд нүүх боломж олгохын тулд довтолгоогоо зориуд удаашруулсан

Орос
1 жилийн өмнө
Шойгу: Украины энгийн иргэдэд нүүх боломж олгохын тулд довтолгоогоо зориуд удаашруулсан

Украины дорнод хэсэгт явуулж буй байлдааны ажиллагаа нь яагаад удааширсан талаар ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр тайлбарлажээ.

Тэрбээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцохдоо энэ тухай ярьсныг РИА Новости агентлаг дамжуулсан байна.

“Байлдааны бүсээс энгийн иргэдийг нүүж явахад зориулан гал зогсоож, хүмүүнлэгийн коридор гаргах ёстой. Мэдээж үүний улмаас довтолгоо удаашрах нь тодорхой ч энгийн иргэдийн амь насыг хамгаалахын тулд ингэхээс өөр арга байхгүй” гэж Шойгу ярьжээ.

Тэрбээр бас Украинд явуулж буй байлдааны ажиллагааны үеэр Оросын зэвсэгт хүчин иргэний зориулалттай байгууламжуудад цохилт өгөхөөс зайлсхийж байгааг энэ үеэр ярьсан байна.

Гэхдээ энэ дайнд энгийн иргэд маш ихээр хохирч байгаа талаар баримтыг Украины тал байнга мэдээлж байгаа.

Мөн дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Оросын талаас саад учруулж буй гэсэн мэдээллийг өгч байна. Донбассын фронтод Оросын цэргийн довтолгоо удааширсныг ч Украин болон Өрнөдийн албаны эх сурвалжууд өөрөөр тайлбарлаж байгаа.

Шойгу өчигдөр хэлсэн үгэндээ тус улсын зэвсэгт хүчний явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” нь Украин дахь геноцидыг зогсоох, Украиныг цөмийн зэвсэггүй, төвийг сахисан орон болгох зорилготойг тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider

1
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ