БНХАУ-ын Чанчунь хотын дунд шатны ардын шүүх цахилгаан эрчим хүчний “Huadian” төрийн өмчит корпорацын ерөнхий захирал асан Юнь Гунминьд авлига авсан хэргээр цаазын ял оноожээ. Ялыг хоёр жилийн дараа гүйцэтгэхээр заасан ч хоёр жилийн дараа түүний ялыг бүх насаар нь хорих ялаар солих гэнэ. Шүүх мөн Юн Гунминийн бүх эд хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. Юн Гунминийг албан тушаалаа ашиглан гуравдагч этгээдүүдэд барилгын гүйцэтгэлийн төсөл авах, албан тушаал ахиулахад нь тусалсны төлөө авлига авдаг байсныг тогтоосон байна. Тэрбээр нийт 70 сая ам.долларын авлига авчээ.
2018 онд тус корпорацын “Huadian Engineering” охин компанид мөн авлигатай холбоотой шуугиан дэгдэж байжээ. Тухайн үед тус компанийн ерөнхий захирал Хо Лийг хууль зөрчсөнтэй холбогдуулан шалгаж байв.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.