04 сарын 20, Бямба

Байден: Дэлхийг ирээдүйд хэн захирахыг өнөөдөр Украины дайны талбарт шийдэж байна

Хятад
1 жилийн өмнө
Байден: Дэлхийг ирээдүйд хэн захирахыг өнөөдөр Украины дайны талбарт шийдэж байна

Баасан гарагийн орой Лос-Анжелес хотод хандивлагчдын хүлээн авалтад оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр Украинд дөрөв дэх сардаа үргэлжилж буй дайныг гарна гэдэгт хэн ч итгэхгүй байсан тухай ярьжээ.

“Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм үйл явдал огт болж байгаагүй. Тиймээс олон хүн намайг хэтрүүлэн сүржигнэж байна гэж бодож байсныг би мэднэ. Гэхдээ бид Путинийг хилийн дээс алхах гэж буйг батлах мэдээлэлтэй байсан. Үүндээ огт эргэлзээгүй. Харин Зеленский үүнийг сонсохыг ч хүсээгүй” гэж Байден ярьсан байна.

Бямба гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоогоор Сингапурт болж буй Шангри Лагийн Уулзалт аюулгүй байдлын чуулганд оролцож үг хэлжээ.

“Оросын эхлүүлсэн энэ дайнд бид ялах нь тодорхой. Дэлхийг ирээдүйд хэн захирахыг өнөөдөр Украины дайны талбарт шийдэж байна” гэж тэр хэлсэн байна.

Тэрбээр бас Хар тэнгисийн экспортын замд хаалт тавьсан Орос улс Ази, Африкийн олон орныг өлсгөлөнд автуулахаар айлгаж буйг энэ үеэр ярьжээ.

“Хэрвээ Оросын хаалт манай хүнсний экспортыг үргэлжлүүлэн саатуулбал дэлхий нийт хүнсний ноцтой хямралд нэрвэгдэж, Ази, Африкийн олон орон өлсгөлөнд автах аюултай байна” гэж Зеленский хэлсэн байна.

Луганск мужийн Северодонецк хот одоо Украины дайны хамгийн халуун цэг болоод байгаа. Балгас болсон хотын гудамжнуудад ширүүн тулаан үргэлжилж, талуудын аль аль нь давуу тал олж чадаагүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

“Гудамжнаас гудамжны хооронд ширүүн тулаан үргэлжилж, талуудын аль аль нь хүн хүчний ихээхэн хохирол амсаад байна” гэж Их Британийн батлан хамгаалах яам өчигдөр өөрийн тагнуулын эх сурвалж дээр үндэслэн мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

,,,
[172.69.252.134]
1 жилийн өмнө
Энэ дайны ялалт маш өндөр үнээр ирэх болно. Аль аль тал эцэж, цуцаж, оросын зэвсгийн нөөц нь багасна. Дараа нь тавьсан хориг зарим нь нэг их үйлчлэхгүй байж мэдэхч зарим нь үлдэх байх. Бас барууныхны шүд зуулт ч удаан үргэлжлэх байх даа. манай улс л үнэнчээр үлдэх байх. Хятадууд байдлыг ажаад л яаж ч мэдэх хүмүүс дээ, сургаар нь хэдэн хятад улсынх нь газрын зургийг хуваагаад байсан. хөршдөө халтай хүмүүс шүү
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ