03 сарын 29, Баасан

ОХУ-аас Хятад, Монгол руу тавих төмөр замын бүтээн байгуулалт 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна

Орос
1 жилийн өмнө
ОХУ-аас Хятад, Монгол руу тавих төмөр замын бүтээн байгуулалт 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна
Тувагийн нутгаар дайруулан Орос-Монгол-Хятадын олон улсын тээврийн шинэ зурвас /коридор/ бий болгох төсөлд тусгагдсан төмөр замын бүтээн байгуулалтын өртөг 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна. Энэ тухай Тува улсын тэргүүний зөвлөх Владимир Донских Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хийсэн төслийн танилцуулга дээр мэдэгдэв. Тээврийн зурвас байгуулах төсөлд мөн Кызыл (Тува)-Курагино (Красноярскийн хязгаар) чиглэлийн төмөр замыг Монголтой залгаа хил хүртэл дуусгах зэрэг ажлууд багтаж байгаа юм. 
“Төмөр зам болон холбогдох дэд бүтцийг бий болгох төсөлд Орост ч, Монголд ч, мөн Хятадын нутаг дэвсгэрт ч хэрэгжих тээврийн багц төслүүд багтсан. ""РЖД-Инвест" компани, “Енисейн Сибирийн хөгжлийн корпорац”-ын шинжээчдийн тооцоолсноор, өнөөдрийн тооцоогоор бүтээн байгуулалтын өртөг 1 их наяд гаруй рубль болох бол ойролцоо тооцоолсон ачаалал нь 73 сая тонн байна” гэж Донских мэдээлжээ. 
Түүний мэдээлснээр, Тувагийн тэргүүн Владислав Ховалыг "China Railway Construction Corporation” (CRCC) болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн төлөөлөгчидтэй, мөн эдгээр улсаас ОХУ-д суугаа Элчин сайд нартай уулзсан байна. "Хөрөнгө оруулагчдын хувьд төслийг сонирхож байна” гэж тэрбээр тодотгоод төслийн санхүүжилтийг концессын гэрээний зарчмаар хийж болох юм гэж нэмж хэлсэн байна. Дээрх төслийг хэрэгжүүлснээр Байгал-Амарын магистраль болон Транссибирийн төмөр замын ачааллыг 20 хувиар бууруулж, Хятад, Монгол Улстай хийх гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж танилцуулгын материалд дурджээ.
 
Монцамэ
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ