04 сарын 20, Бямба

Нэнси Пелоси Азийн орнуудад хийх айлчлал эхэллээ

АНУ
1 жилийн өмнө
Нэнси Пелоси Азийн орнуудад хийх айлчлал эхэллээ

- БНХАУ-ыг дайн хийхгүй гэж шинжээчид дүгнэв -

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Азийн дөрвөн оронд хийх айлчлалаа эхэллээ.

Түүнийг айлчлалынхаа үеэр Тайваньд очно гэсэн мэдээ АНУ, Хятадын харилцааг хурцатгаад байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер өчигдөр /2022.07.31/ Сингапур, БНСУ, Малайз, Японд айлчлах төлөвлөгөөтэйгөөр Азийн орнуудад хийх айлчлалаа эхэлжээ. Нэнси Пелосигийн айлчлалын төлөвлөгөөнд Тайванийн нэрийг дурдаагүй байна.

БНХАУ-ын зүгээс Нэнси Пелосиг Тайваньд айлчилвал ноцтой үр дагавар амсахыг Вашингтонд анхааруулсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Конгрессын зургаан гишүүн Тайваньд гэнэтийн айлчлал хийж, Хятадын эсэргүүцэлтэй тулгарсан билээ. БНХАУ-тай дипломат харилцаатай байдаг ч Тайваньтай ийм харилцаагүй АНУ тус арлын батлан хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлдэг юм.

Тэгвэл шинжээчид Хятад улсыг дайн хийхгүй гэж дүгнэж байна. Учир нь эдийн засаг нь баруунаас их хамааралтай, ковид болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралтай нүүр тулсан, арми нь орчин үед байлдаж үзээгүй, туршлагагүй аж.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар, одоо хийж байгаа цэргийн хээрийн сургуулилт нь Хятадын дотоод дахь улс төртэй холбоотой юм байна. Удахгүй болох бүх Хятадын коммунист намын их хурлаар Ши Жинпинийг өөрчлөх тухай асуудал яригдах төлөвтэй байгаа аж. Ши Жинпин үүний эсрэг сүрдүүлэг маягаар сүржин хээрийн сургууль хийж байж болох гэнэ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ