04 сарын 19, Баасан

Оросын Хар тэнгисийн флотын удирдлагын төв байр дроны цохилтод өртжээ

Орос
1 жилийн өмнө
Оросын Хар тэнгисийн флотын удирдлагын төв байр дроны цохилтод өртжээ

Ням гарагийн өглөө Крымийн хойгийн Севастополь хотод оршдог Хар тэнгисийн флотын удирдлагын төв байр дроны цохилтод өртсөн тухай Оросын албаны эх сурвалж мэдээлжээ.

Өчигдөр ОХУ-ын Тэнгисийн зэвсэгт хүчний баярын өдөр байсан юм. Халдлагын үеэр таван хүн шархдаж, төлөвлөөд байсан баярын бүх арга хэмжээ цуцлагдсан байна.

“Өнөөдөр өглөө эрт Украины тал манай Тэнгисийн хүчний баярыг бусниулахаар шийдсэн бололтой. Флотын удирдлагын төвийн байранд үл мэдэгдэх нисдэг биет довтоллоо. Урьдчилсан дүгнэлтээр энэ нь дрон байсныг тогтоосон. Флотын удирдлагын төвийн ажилтан таван хүн шархадсан ч хүний амь эрстсэнгүй. Аюулгүй байдлыг хангах үүднээс баярын бүх арга хэмжээг цуцаллаа. Гэрээсээ гаралгүй тайван байхыг ард иргэдэд зөвлөж байна” гэж Севастополийн захирагч Михаил Развожаев сошиал хуудсандаа бичжээ.

Украины өмнөд цэргийн тойргийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк болсон явдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ Украины тал уг халдлагыг зохион байгуулсан тухай шууд дурдаагүй байна. Харин Крымийн хойг бол Украины газар нутгийн нэг хэсэг, Украины арми эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх байлдааны ажиллагаа явуулж буйг хэлжээ.

“Украины зэвсэгт хүчин эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх байлдааны ажиллагаандаа ийм зориулалтын зэвсэг техник ашигладаг. Манай бай бол зөвхөн ОХУ-ын цэргийн байгууламжууд. Бид ОХУ-ын газар нутагт цохилт өгөхгүй. Крымь бол Украины нэг хэсэг” гэж тэр хэлсэн байна.

Таван сар гаруй хугацааны өмнө Оросын цэрэг Украины газар нутагт халдан довтолсноос хойш Хар тэнгисийн флот багагүй хохирол амсаад байгаа.

Тус флотын гол хөлөг онгоц “Москва” дөрөвдүгээр сард пуужингийн цохилтод өртөж, живсэн юм. Энэ үеэр хэчнээн усан цэрэг амь үрэгдсэн талаар Оросын эрх баригчид мэдээлэл өгөхгүй байгаа.

“Москва” хөлөг живсэн талаар ОХУ-ын батлан хамгаалах яам нэлээд удаж байж мэдээлсэн бөгөөд энэ хооронд тус хөлөг дээр алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлийнхэн бодит мэдээлэл шаардаж байсан юм.

Сүүлийн байдлаар нэг усан цэрэг алагдаж, олон арван цэрэг сураггүй болсон гэх мэдээллийг зөвхөн олон нийтэд өгөөд байна.

Севастополь хот Крымийн хойгийн өмнөд эрэгт, фронтын шугамаас хол оршдог тул дроны халдлагыг Оросын хяналтад байгаа газар нутгаас зохион байгуулсан байх өндөр магадлалтай юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Тэнгисийн зэвсэгт хүчний баярын арга хэмжээнд оролцохоор Санкт-Петербургийн Кронштадт дахь Балтийн тэнгисийн флотын баазад зочилсон байна.

 

Эх сурвалж: The Guardian

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ