04 сарын 20, Бямба

"Аль-Каида" бүлэглэлийн удирдагч Айман аль Завахириг устгажээ

Бусад
1 жилийн өмнө
"Аль-Каида" бүлэглэлийн удирдагч Айман аль Завахириг устгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан ёсны мэдэгдэл хийж аль Кайда бүлгийн удирдаж байсан Айман аль Завахириг дроны дайралтаар устгасан болохыг баталлаа. Завахириг Афганистан улсын нийслэл Кабул хотод ням гарагт Америкийн Тагнуулын төв газрын явуулсан терроризмтэй тэмцэх тусгай ажиллагааны үеэр устгажээ.

Дэлхий дахиныг донсолгосон есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн ихэр цамхгийг онгоцоор мөргөсөн алан хядах ажиллагааны дараа АНУ аль Кайда бүлгийг, тэр дундаа бүлгийн удирдагч Осама бин Ладеныг ангуучлах болсон. Осама бин Ладеныг 2011 онд устгасны дараа 11 жилийн турш аль Завахири тус бүлгийн гишүүд дэмжигчдийн гол бэлгэ тэмдэг болоод байсан юм. 

Ерөнхийлөгч Байден Завахириг Америкийн иргэдийн эсрэг хүн амины гэмт хэрэг, хүчирхийллийн мөрийг тавьсан этгээд бөгөөд террорист бүлгийн удирдагчид зохих ёсны шанг нь хүртээсэн гэж мэдэгджээ. 71 настай этгээдийг Осама бин Ладены баруун гар төдийгүй аль Кайда бүлгийн үзэл суртлын удирдагч байсан ч гэж үздэг. 
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Завахири Кабул дахь өндөр хамгаалалттай байшингийнхаа тагтан дээр зогсож байхад нь Тагнуулын төв газрын дрон хоёр пуужин харваж түүнийг оносон байна. Энэ үед гэр бүлийнх нь бусад гишүүд цуг байлцсан ба гэр бүлийн гишүүдэд нь ямар нэг гэм хор учруулаагүй гэжээ. 

Жо Байден мэдэгдлээ үргэлжлүүлэн аль Кайда бүлгийн удирдагчдыг устгаснаар 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын хохирогчдын ар гэрийнхэнд бага ч болов дэмжлэг болох учиртай гэсэн байна. Завахири ихэр цамхгийн дайралтыг Осама бин Ладентай хамтран төлөвлөснөөс гадна 2000 онд Йемен улсын нийслэл Аден хотод амиа золиослогчийн халдлагыг зохион байгуулсны улмаас Америкийн 17 далайчин амиа алдсан юм. Энэ мэтчилэн олон тооны халдлага, хүчирхийллийг гарамгай удирдаж ирсэн гэмт этгээд хэмээн Байден онцолжээ. 

Америкийн тусгай ажиллагааг Талибаны зэвсэгт бүлгийн зүгээс олон улсын дүрэм журмыг зөрчсөн үйлдэл хэмээн буруутгалаа. Уг үйлдэл нь өнгөрсөн 20 жилийн турш бүтэлгүйтсэн туршлагыг давтсан явдал ба АНУ, Афганистан, бүс нутгийн ашиг сонирхлын эсрэг үйлдэл мөн гэж шүүмжилжээ.

Харин АНУ-ын өндөр албан тушаалтнууд болоод тус улстай ойр дотно холбоотой Саудын Араб зэрэг улс орнууд Завахириг устгасан мэдээллийг нэн таатайгаар хүлээж авч байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ