04 сарын 20, Бямба

Мьянмарт тогтоосон онц байдлын хугацааг зургаан сараар сунгалаа

Бусад
1 жилийн өмнө
Мьянмарт тогтоосон онц байдлын хугацааг зургаан сараар сунгалаа

Мьянмарын цэргийн удирдлага тус улсад тогтоосон онц байдлыг зургаан сараар сунгахаа мэдэгдлээ.

Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөл санал нэгтэйгээр дэмжсэний дараа генерал Мин Аун Хлайн онц байдлыг сунгахаар болсон тухай Мьянмарын хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.

"Ард түмний хүсэлд нийцсэн жинхэнэ, сахилга баттай ардчилсан тогтолцоог бэхжүүлэх ажлаа бид үргэлжлүүлэх ёстой" хэмээн цэргийн ерөнхий командлагч Мин Аун Хлайн хэлснийг төрийн мэдлийн Global New Light сонин эш татав.

Тэгвэл Мьянмарын төлөө шударга ёсны төлөө тэмцэгч бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Яданар Маунг онц байдлын хугацааг сунгах хууль зүйн үндэслэлгүй тухай мэдэгджээ.  Тэрээр Аль-Жазира сувагт ярилцлага өгөхдөө "Олон улсын хамтын нийгэмлэг Мьянмарын цэргийн хунтыг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг яргалал үйлдсэний төлөө хариуцлага хүлээлгэх ёстой" гэжээ.

Генерал Мин Аун Хлайн 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон Аун Сан Су Чигийн засгийн газрыг огцруулсны дараа онц байдал тогтоосон юм. Мьянмарын цэргийн удирдагчид төрийн эргэлтийн эсрэг тэмцэгч дөрвөн хүнийг цаазалсан тухай өнгөрсөн сард зарласан билээ.

Мин Аун Хлайн засгийн газар ирэх оны наймдугаар сард шинээр сонгууль явуулахаар амласан ч санал хураалт чөлөөт, шударга болно гэдэгт эргэлзэх хүн олон байгаа юм.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ