04 сарын 19, Баасан

Пелоси Тайваньд айлчлах магадлал өндөр байна гэж CNN мэдэгдэв

АНУ
1 жилийн өмнө
Пелоси Тайваньд айлчлах магадлал өндөр байна гэж CNN мэдэгдэв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа  болгоомжилж байгаа ч Тайваньд айлчлах магадлал өндөр байна. Энэ тухай CNN агентлаг Вашингтон, Тайбэй хотын нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас иш татан мэдээлснийг ТАСС уламжлав.

Үүний зэрэгцээ Бээжингийн зүгээс таамаглашгүй хариу үйлдэл үзүүлж мэдэх тул Цагаан ордон энэхүү айлчлалд эргэлзсээр байна. Пелоси яг хэзээ Тайваньд очих нь одоогоор тодорхойгүй байгаа ч түүний тэнд хонох нь харин тодорхой байгаа ажээ.

Пелоси наймдугаар сарын 2-нд Тайваньд ирж магадгүй гэж өмнө нь мэдээлж байсан. “Чайна таймс” сонинд бичсэнээр, улстөрч арал дээр хонож, маргааш нь Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнтэй уулзаж болно гэжээ.

Мөн Америкийн талын төлөөлөгч Пентагон Хятадын үйл ажиллагааг хянаж, Пелосигийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна гэж батлав.

Пентагон Тайвань руу нэмэлт хүч, тэр дундаа нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг татаж байна гэж Nikei Asia мэдээллээ.

7-р сарын 26-нд Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй: АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэж амласан тул Хятад улс үүнийг бодит үйлдлээр баталгаажуулахыг шаардаж байна. Хэрэв Пелоси аралд очвол Хятадын арми зүгээр суухгүй гэдгийг тэрээр анхааруулжээ.Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр Хятадын ГХЯ дахин мэдээлэл хийж сүүлчийн анхааруулга өгөөд байгаа юм.

Эх сурвалж: cnn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ