04 сарын 20, Бямба

Хятад улс Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийхээ зарлалаа

Хятад
1 жилийн өмнө
Хятад улс Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийхээ зарлалаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өчигдөр Тайваньд очсон. Пелосигийн айлчлалыг Хятад эсэргүүцэж, хэрвээ очсон тохиолдолд таагүй үр дагавар дагуулахыг анхааруулж байв. Гэвч Пелосиг газардсаны дараа Хятадын тал мэдэгдэл хийж, Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийхээр болсноо зарлалаа.

БНХАУ-ын ГХЯ-наас Пелосигийн айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, "Хятадын засгийн газар, ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрс шийдэмгий чанар, хүсэл зориг, чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй" гэжээ.

Пелосиг Тайпэй хотноо ирэхэд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын цэргийн онгоцнууд Тайванийг чиглэн нисэж байна гэж мэдээлэв. Үүний дараа ойрын хугацаанд /мягмар гарагаас/ Тайванийн ойролцоо хэд хэдэн удаагийн ажиллагаа явуулна гэж мэдээлсэн ч удалгүй Синьхуа агентлаг "цэргийн сургуулилалт хийнэ" хэмээн тодотгосон байна. 

Пелоси Тайваньд газардсаныхаа дараа "Манай Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь Америк ардчилсан Тайванийг дэмжиж байгаагийн илрэл юм. Дэлхий нийтээрээ автократ, ардчилал хоёрын аль нэгийг сонгохын өмнө нүүр тулгараад байгаа энэ цаг үед АНУ 23 сая иргэнтэй Тайваньтай эв санааны нэгдэлтэй байгааг харуулах нь маш чухал болоод байна" гэв. 

Даваа гарагаас хойш Хятадын цэргийн хэд хэдэн хөлөг онгоц Хятад, Тайванийг тусгаарладаг албан бус хилийн ойролцоо ирээд байгаа юм. Хятадын байлдааны онгоцнууд Тайваний хоолойг зааглах шугамын ойролцоо хэд хэдэн удаагийн нислэг хийсэн байна. 

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Хятадын сөнөөгч онгоц удаа дараа тактикийн маневр хийж, тусгаарлах шугамд богино хугацаанд хүрч, хоолойны хажуу руу буцаж ирсэн байна. Тайванийн сөнөөгч онгоцнууд мөн тэдний талд агаарын орон зайд эргүүл хийжээ. Гэхдээ хоёр талын онгоцнууд "хилийн" шугам давахгүй байгаа аж.

Тайванийн Батлан хамгаалах яам мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "дайсны заналхийлэлд" зохих ёсоор хариу өгөх болно гэжээ. Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Шямэнь хотын оршин суугчид мягмар гарагт хуягт машинууд их явж байгааг мэдээлж, гэрэл зургуудыг нь интернэтэд нийтэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ