03 сарын 29, Баасан

Нэнси Пелоси өнөөдөр Тайванийн Ерөнхийлөгчтэй уулзана

Бусад
1 жилийн өмнө
Нэнси Пелоси өнөөдөр Тайванийн Ерөнхийлөгчтэй уулзана

БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчлал хийхээр өнгөрсөн шөнө буулаа. Түүнийг Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву, АНУ-ын Тайвань дахь төлөөлөгч Сандра Оудкирк нар угтан авсан юм. Лхагва гарагийн өглөө тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзах төлөвтэй байна. Тайваньд буусан даруйдаа хатагтай Пелоси "Дэлхий даяар дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгох цаг мөч тулгараад байгаа өнөө үед Тайванийн 23 сая хүнтэй АНУ эв санааны нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна" хэмээн твиттер хуудсаараа мэдэгджээ.

Түүнийг ирэхтэй зэрэгцэн Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээ зарлаж, Тайванийн зүүн эрэгт пуужингийн туршилт хийн, гол арлыг тойрсон усан хилд цэргийн сургуулилалт явуулахаа зарлалаа.

Нэнси Пелосигийн Тайваньд хийж буй айлчлалыг дэмжиж АНУ-ын Сенатын 25 гишүүн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "АНУ-ын Конгрессын гишүүдийн Тайваньд хийж буй энэ айлчлал нь АНУ-ын Конгрессоос 1979 онд батлан гаргасан Тайваньтай Харилцах харилцааны тухай хууль, АНУ болон БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл, АНУ-ын зүгээс Тайваний асуудлаар баримталж ирсэн бодлого, зарчимтай зөрчилдөөгүй. АНУ-ын зүгээс өнөөгийн тогтсон Тайваний статусийг өөрчлөхийн эсрэг байр суурьтай байна" гэжээ.

Хятадтай найрсаг харилцаа тогтоохыг эрхэмлэдэг Тайванийн сөрөг хүчний Гоминдан нам ч уг айлчлалыг сайшаан хүлээн авчээ.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яам хатагтай Пелосиг Тайваньд буусан даруйд дахин эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин “Хятад улс Тайваний тусгаар тогтнол руу чиглэсэн салан тусгаарлагчдын үйл ажиллагаа, гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна. АНУ Тайванийг улс төрийн хөзөр болгон тоглох оролдлогоо орхих ёстой" хэмээн мэдэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар айлчлалын хугацаанд Хятадаас шууд дайсагнасан цэргийн ажиллагаа явуулах магадлал бага. Гэвч хариу арга хэмжээ нь сүүлийн жилүүдэд ажиглагдсан бусад үйлдлүүдээс давах магадлалтай байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ