04 сарын 20, Бямба

Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана

Бусад
1 жилийн өмнө
Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар Токиод уулзах үеэрээ Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал болохыг нотолж, БНАСАУ болон Украины байдлын талаар хэлэлцсэн байна. 

Энэ тухай Японы Засгийн газрын тэргүүн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Бид Хятад, Умард Солонгос, Украины байдал зэрэг олон улсын хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцсон. Үүнээс гадна, бид Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана гэдгийг нотолсон" гэж К.Фүмио хэлжээ. К.Фүмио, Н.Пелоси нарын уулзалт ажлын өглөөний цай  хэлбэрээр болсон байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга пүрэв гарагт Японд хүрэлцэн иржээ.

Тэрбээр өнөөдөр үдээс хойш Японы парламентын доод танхимын дарга Хосода Хироюкитай уулзсаныхаа дараа тус улсыг орхин явж, Азийн орнуудад хийсэн айлчлалаа өндөрлөнө. Америкийн төлөөлөгчид Сингапур, Малайз, Тайвань, Өмнөд Солонгост айлчилсан билээ.

Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлал Хятадын зүгээс эрс шүүмжлэл дагуулсан юм. Хэрэв түүнийг Тайваньд айлчилбал хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ Бээжин АНУ-д удаа дараа анхааруулсан. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн айлчлалын хариуд Хятадын Ардын чөлөөлөх арми пүрэв гарагт Тайванийг тойрсон зургаан бүсэд байлдааны буудлагатай, томоохон хэмжээний сургуулилалт эхлүүлсэн. Цэргийн сургууль орон нутгийн цагаар 12:00 цагт эхэлсэн бөгөөд ням гаргийн үд дунд хүртэл үргэлжилнэ. Сургуулилалтын үеэр байлдааны буудлага хийх тул БНХАУ-ын эрх баригчид иргэний агаарын тээврийн нисэх онгоцууд болон хөлөг онгоцуудыг дурдсан зургаан бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ удаагийн сургуулилалт цар хүрээгээрээ 1996-1997 оны Тайванийн хямралын үеэр хийж байсан ийм сургуулилалтынхаас давна гэж шинжээчид үзэж байна. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ