04 сарын 19, Баасан

ТӨСӨВ 2023: Биржээр нүүрсээ зарж, валютын урсгал, нөөцийг нэмэх алхмыг шат дараатай хийж байна

УИХ
1 жилийн өмнө
ТӨСӨВ 2023: Биржээр нүүрсээ зарж, валютын урсгал, нөөцийг нэмэх алхмыг шат дараатай хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн дээрх асуудлын хүрээнд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Уул уурхайн баялгийн орлогыг ирээдүйд ашиглах хууль баталсан ч энэ системээ эвдээд эхэллээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт татан авч байгаа нь буруу. Тайлбар хэлнэ үү? Уул уурхайн баялгийн өгөөжийг өнөөдөр хүртчихээд 50 жилийн дараа төрөх иргэд өгөөж хүртэхгүй юм уу? Төсвийн тэлэлтийг өөгшүүлж хуримтлал руу гар дүрэх нь зөв үү?

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Ирээдүйн өв сангийн тухай хуулийг зөвхөн 2023 онд хэрэгжихээр оруулж ирсэн. Эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдье гээд 1 жил үйлчлэхээр заасан. Санд 2.4 их наяд төгрөг хэвээр байгаа. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирсэн үеэс булхай луйврыг нь гаргаж тавьсан. 2023 онд Самурай, евро бондыг төлнө. Иений ханш унасан үед мөнгөө цуглуулаад авч байгаа нь зөв. Сангийн яамнаас евро бондын асуудлыг боловсруулсан. Хөгжлийн банкны евро бондыг дефолт болгоод хаяж болох ч олон улсын үнэт цаасны зах зээл дээр бага хүүтэй бонд босгох боломжгүй. Гадаад орчинд Хөгжлийн банк буюу төрийн банк нь авсан зээлээ эргүүлж төлөөгүй учир бондыг нь битгий ав гэнэ. Энэ бондыг ирэх оны 10 дугаар сард төлөх ёстой. Засгийн газрын тогтоолд “шаардлагатай бол“ гэж оруулж ирсэн. Засгийн газар бүх арга чадлаараа ажиллан, зөв болгох гэж оролдож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нүүрсний орлогоо авч чадалгүй 10 жил болсон. Төмөр зам гэх мэт нууцын гэрээ байгуулж байгаад авчихаж байна. Татвар тавиад, нээлттэй хэлэлцээд юунд зарцуулахаа ил тод болгох ёстой.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын байр суурь тодорхой. “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Макро эдийн засгийн тооцоо судалгаа хийх боломжгүй байдаг. Орлогоо гүйцэд авахаар онцгой дэглэм тогтоон ажиллаж байна. Удахгүй хилээр гарч буй бүх нүүрс ил болно. Худалдан авах хүмүүс нь өрсөлдөж байж Монголын баялаг үнэд орно. Тиймээс Засгийн газар биржээр нүүрсээ зарж, валютын урсгал, нөөцийг нэмэх алхмыг шат дараатай хийж байна.

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ