09 сарын 28, Пүрэв

ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьжээ

Бусад
11 сарын өмнө
ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьжээ

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XXIV хуралдаан зохион байгуулаглаа.

Тодруулбал, Эрчим хүчний яамнаас мэдээлснээр уг хуралдаанд Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн оролцож, ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Григорьевич Шульгиновтой албан уулзалт хийж “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийн явц, ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний сэлбэг, материалыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

ОХУ-аас Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьж, эрчим хүчний сэлбэг материалыг хилээр саадгүй нэвтрүүлэх чиглэлээр дэмжлэг хүссэн байна.

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Интер Рао Экспорт” НХН-ийн захирал Сергеевтэй хийсэн хэлэлцээний хүрээнд тодорхой шийдлүүдэд хүрсэн талаар тэрбээр танилцуулж, тус төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар хоёр тал хэлэлцээ хийжээ.

 

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй