04 сарын 20, Бямба

Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жинпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ

Хятад
1 жилийн өмнө
Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жинпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ

Ковидтой тэмцэж буй Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Хятадад болж, жагсагчид Засгийн газрыг эсэргүүцсэн үг хэллэгтэй лоозон барьцгаажээ. 

Бээжин, Шанхай зэрэг хотуудын гудамжинд олон мянган хүн гарцгааж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Хүмүүсийг цагдаагийн машинд ачиж байсан талаар сурвалжлагч нар мэдээлсэн байна.

Түүнчлэн Бээжин, Нанжины их сургуулийн оюутнууд мөн хөдөлгөөн өрнүүлжээ. Дэлхийн санхүүгийн төв гэгддэг Хятадын Шанхай хотод болсон жагсаалын үеэр хүмүүс "Ши Жинпин, огцор! "Коммунист нам огцор!" хэмээн хашхирцгааж, лоозон өргөцгөөж байсан гэнэ. Ийм үгтэй уриа лоозон өргөх нь Хятадад энгийн үзэгдэл биш бөгөөд Засгийн газрыг эсэргүүцсэн ямар ч хүний хувь тавилан таагүй явдлаар төгсдөг гэжээ. 

Бээжин хот, өглөө 05:30 цагт

Бээжин хот, өглөө 05:30 цагт

Гэвч Засгийн газар магадгүй "тэг ковид" бодлогыг эсэргүүцэгчид нэмэгдэж буйг төдийлөн сайн тооцоолоогүй байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Ши Жинпин дахин сонгогдохдоо энэ бодлогыг цаашдаа ч үргэлжлүүлэхээ амласан юм.

Шанхайн жагсаалд оролцсон нэг хүн гадаа ийм олон хүн цугласныг үзээд "маш их цочирдож, санаа зовсон" хэмээгээд түүний хувьд Хятадад ийм өргөн хүрээг хамарсан анхны эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна гэжээ. Бас нэг хүн цагдаа нар найзыг нь зодож, бас хоёр хүний нүд рүү нулимс асгаруулагч цацсан гэж ВВС агентлагт ярьсан байна.

Хүмүүс ямар ч үггүй цагаан цаас барьцгаан эсэргүүцлээ илэрхийлжээ

Хүмүүс ямар ч үггүй цагаан цаас барьцгаан эсэргүүцлээ илэрхийлжээ

Шанхай хотод ням гарагийн өглөө гэхэд жагсаал намжсан ч гудамжинд хэдэн зуун цагдаа, хамгаалагч нар зогсоцгоосон талаар ВВС мэдээлэв. Мөн Хятадын нийгмийн сүлжээнд Шинжаан Уйгарын Өрөмчин хотод мөн олон нийтийг хамарсан жагсаал болж буйг илтгэх бичлэгүүд тавигджээ. Тэд эсэргүүцлээ илэрхийлэхдээ ямар ч үггүй цагаан цаас барьжгаажээ.

Эх сурвалж: ВВС

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ