Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман ДАШТ-ний эхний шатны тоглолтод Аргентины багийг ялсан шигшээгийн тоглогч бүрд Rolls-Royce Phantom автомашин бэлэглэсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ жил үйлдвэрлэсэн Phantom загварын үнэ нь $460 - $550 мянган доллар.
Арваннэгдүгээр сарын 22-нд Саудын Арабын шигшээ аргентинчуудыг 2:1 харьцаатайгаар дуулиантайгаар хожсон юм. С хэсгийн тэр тоглолт Лусаилын Үндэсний цэнгэлдэхэд болсон бөгөөд Лионель Мессийн 10 дахь минутын торгуулын цохилтын хариуд нь саудчууд Салех Аль-Шехри (48), Салим Аль-Давсари (53) хоёрын гоолоор хариу барьжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.