04 сарын 25, Пүрэв

Илон Маскийн компани зургаан сарын дараа хүний тархинд чип суулгахаар төлөвлөж байна

Бусад
1 жилийн өмнө
Илон Маскийн компани зургаан сарын дараа хүний тархинд чип суулгахаар төлөвлөж байна

Америкийн тэрбумтан, “SpaceX”, “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Neuralink” компани нь компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипийг зургаан сарын дараа хүний тархинд суулгахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. 

"Зургаан сарын дараа бид анхны чипийг хүнд суулгах боломжтой болно гэж бодож байна" хэмээн И.Маск лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Тэрбээр компани нь маш болгоомжтой ажиллана гэж амлаад амьтдад дээр хийсэн өмнөх туршилтын үеэр чип суулгахдаа шаардлагатай урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байсан гэдгийг хэлжээ.

И.Маскийн хэлснээр, чипээ хүн дээр турших зөвшөөрөл авахад шаардагдах ихэнх бичиг баримтыг  холбогдох байгууллагуудад хэдийнээ өгөөд байгаа аж. 

“Neuralink” компанийг И.Маск мэдрэлийн интерфэйсийг хөгжүүлэх, тархинд хязгааргүй шахам олон тооны электродыг бүрэн автомат горимоор суулгах робот бүтээх чиглэлээр тэргүүлэгч мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилгоор 2016 долоодугаар сард байгуулжээ. Ийм мэдрэлийн интерфэйс нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой бөгөөд хүмүүст бодлын хүчийг ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад тусална гэж тэрбээр үзэж байгаа юм.

2021 оны хоёрдугаар сард И.Маскийн компани чипээ сармагчинд суулгаж туршжээ. Тус компани макак сармагчны тархинд хоёр ширхэг бичил электрод суулгасан бөгөөд электродоос ирсэн дохиог утасгүй сүлжээгээр дамжуулан, компьютероор дохиог хөрвүүлснээр компьютерын гар ашиглан тоглодог тоглоомыг сармагчин зөвхөн бодлоороо удирдан тоглосон ажээ.

Монцамэ

1
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ