03 сарын 29, Баасан

Хятадын хөдөө нутгийн авс үйлдвэрлэгчид захиалгаа гүйцэхгүй болжээ

Хятад
1 жилийн өмнө
Хятадын хөдөө нутгийн авс үйлдвэрлэгчид захиалгаа гүйцэхгүй болжээ

Авс үйлдвэрлэгчид захиалгаа гүйцэхгүй болжээ. Тус улсын хойд хэсэгт оршдог Шанси муж дахь мужааны ачаалал өнгөрсөн сараас хойш ихэссэн байна.

Бээжин халдвар авсан иргэд, нас барсан өвчтөнүүдийн тоог мэдээлэхээ зогсоосон тул сүүлийн саруудад халдвар улам тархсан эсвэл намжсан гэх мэтээр янз бүрийн таамаглал хөврөх болжээ. Халдвар судлаач Ву Зун “Өнгөрсөн сард халдвар хамгааллын хатуу дүрмүүдийг мөрдөхөө больсноос хойш нийт хүн амын 80 хувь буюу 1 тэрбум хүн халдвар авсан. Өнгөрсөн сараас хойш нийт 60 мянган хүн нас барсан. Гэхдээ энэ нь эмнэлэгт нас барсан өвчтөнүүдийн тоо. Гэртээ нас барсан тохиолдлын тоог мэдэхгүй, таамаглах боломжгүй” гэжээ.      

БНХАУ-ын хөдөө нутагт эмнэлэг цөөн тул гэртээ нас барсан, ковидын өвчтөнүүд бий аж.

Шанси мужид зам дагуу саяхан оршуулсан болов гэмээр ийм дүр зураг олон тохиолдоно.   Шанси мужид зам дагуу саяхан оршуулсан болов гэмээр ийм дүр зураг олон тохиолдоно.

ВВС-гийн сэтгүүл Шанси мужийн оршуулгын газарт очиход маш их хүнтэй, цагаан хувцастай талийгаачийн ар гэрийнхэн дүүрэн байжээ. Оршуулгын газрын гадна цаасан шувууд ачсан машинуудыг зогсоолд байршуулсан байна. Энэ нутгийнхан цаасан шувууг талийгаачтай хамт оршуулан, хойд насанд нь шувууд талийгаачид замчилна гэж итгэдэг байна. 

Хятадын хөдөө нутагт голдуу өндөр настнууд оршин суудаг. Эрх баригчид Цагаан сараас алслагдсан нутгуудад халдвар тархахаас сэргийлэн, холын аялал хийхгүй байхыг иргэдэд уриалсан юм. Гэвч өмнө нь халдвар аваад эдгэсэн хүмүүс биед нь дархлаа үүссэн тул Цагаан сараар гэр бүлийнхэнтэйгээ уулзахад дахин халдвар авахгүй гэж итгэж байгаа аж.

Жижиг тосгоны ганцхан эмнэлгийн эзэн Ёнмин Дон “Манай тосгоныхны 80 хувь нь халдвар авсан. Цар тахлаас өмнө суурь өвчтэй байсан хүмүүс нас барах нь түгээмэл байна. Би нэг хүнд дөрвөөс илүү ибупрофен өгч чадахгүй байна. Иргэд үүнээс илүү авахаар ирдэг ч эм хүрэлцэхгүй. Өнгөрсөн сард өдөрт нэг хүн нас барж байв. Энэ давлагаа одоо л намжиж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ