03 сарын 27, Даваа

АНУ Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагажээ

АНУ
1 сарын өмнө
АНУ Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагажээ

АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг Атландын далай дээр “AIM-9X” пуужингаар харваж унагасан тухай "CNN" телевизийн суваг Пентагоны өндөр албан тушаалтны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

 

Уг ажиллагаанд Виржини муж улсын "Лэнгли" агаарын цэргийн баазын “F-22” сөнөөгч онгоцууд оролцжээ. "CNN"-ийн эх сурвалжийн мэдээлснээр бай руу нэг пуужин харвасан байна.

 

АНУ-ын эрх баригчид тус улсын эх газрын агаарын орон зайд "тагнуулын агаарын бөмбөлөг" илрүүлсэн талаар "NBC" телевизийн суваг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдерын мэдэгдлээс эш татан хоёрдугаар сарын 2-ны өдөр мэдээлжээ. Түүний хэлснээр, агаарын бөмбөлөг арилжааны агаарын тээврийн стандарт үзүүлэлтээс хамаагүй өндөр өндөрт байсан бөгөөд оршин суугчдад аюул учруулаагүй байна.

 

АНУ-ын Зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар хоёрдугаар сарын 4-нд буюу бямба гарагт Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо уг бөмбөлгийг устгажээ.

 

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч "энэ бөмбөлөг Хятадынх мөн бөгөөд иргэний зориулалттай, цаг уурын судалгаанд ашигладаг" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, “баруун зүгийн хүчтэй салхины улмаас бөмбөлөг удирдлагаа алдаж, тогтоосон чиглэлээсээ хазайжээ”. Хятадын ГХЯ цаг уурын судалгааны бөмбөлөг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэнд харамсаж буйгаа, түүнчлэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд АНУ-ын эрх баригчидтай холбоо тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан юм. 

 
Монцамэ
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа