04 сарын 19, Баасан

Украинд АНУ пуужин, Канад “Leopard 2” танк нийлүүлнэ

Украин
1 жилийн өмнө
Украинд АНУ пуужин, Канад “Leopard 2” танк нийлүүлнэ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский алсын тусгалтай пуужин илгээхээр болсон АНУ-ын шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлжээ. Харин ОХУ уг үйл явдалтай холбоотойгоор, цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэдгээ анхааруулжээ. АНУ-ын засаг захиргаа Украинд үзүүлэх нэмэлт тусламжийн багцаа өнгөрсөн баасан гарагт зарласан. Уг багцад 150км зайд цохилт өгөх хүчин чадалтай, алсын тусгалтай пуужин багтсан  байна. Энэ нь АНУ-ын зүгээс өмнө нь Украинд өгч байсан пуужингаас хоёр дахин хол тусгалтай пуужин юм байна.

Цэргийн шинжээчид АНУ-аас Украинд очих уг пуужинг 2014 онд ОХУ өөртөө нэгтгэж авсан, Украины өмнөд бүсийн Крымийн Хойгт хүрэх хүчин чадалтай байж магадгүй гэж таамаглаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Оросын аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Москва Америкийн пуужингийн хариуд цөмийн зэвсгээ ашиглаж магадгүйг анхааруулжээ.

Тэрбээр “ОХУ өөрийн батлан хамгаалах номлолын дагуу бүх төрлийн зэвсгээр хариу цохилт өгөх боломжтой. Үүнд цөмийн тогтоон барих хүчийг ашиглах тулгуур зарчмууд нь багтаж байгаа” гэж бямба гарагт орон нутгийн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Медведевийн хувьд Украины дайны хугацаанд хатуу чиг шугам баримталж байгаа. Тэрбээр ОХУ тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж олон удаа анхааруулж, Америк болон Европын холбоог Украинд цэргийн тусламж үзүүллээ гэж удаа дараа шүүмжилж байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам Европын холбоо Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ амласны дараа бямба гарагт мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Өрнөдөөс үзүүлж байгаа тусламж үр дүнд хүрэхгүй. Оросын зэвсэгт хүчний Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны зорилго, зорилт бүрэн биелэн гэдгийг онцолсон байна.

Түүнчлэн Канад улс Киевт амласан дөрвөн “Leopard 2” танкийн эхнийхийг бямба гарагт Украин руу илгээсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Анита Ананд мэдэгджээ. Тэрбээр Оттава Киевийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр үргэлжлүүлэн хангасаар байх болно гэдгийг онцолжээ.

Канад улс Украинд “Leopard 2” танк дөрвийг нийлүүлэхээр төлөвлөж байгааг Анита Ананд нэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдэж байв. Канадын “Toronto star” сонинд мэдээлснээр, Оттава байлдааны энэ машины хамт сэлбэг хэрэгсэл, сум зэргийг өгөхөөс гадна, Украины цэргүүдийг уг танкийг ашиглахад сургах аж. Канадын зэвсэглэлд нийтдээ ийм загварын 112 танк байдаг байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ