Сири НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудад хандан, хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад нь тусламж үзүүлэхийг хүсжээ. Сирийн Засгийн газар тус улстай эв санааны нэгдлээ илэрхийлж, тусламж үзүүлж буй улс орон, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлэв.
-Ираны 45 тонн тусламж бүхий онгоц Дамаскийн нисэх онгоцны буудалд газардсан тухай Сирийн мэдээллийн САНА агентлаг мэдээлжээ.
-Европын Холбоо хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
-ОХУ мөн 300 цэргийн алба хаагчаа илгээж байна.
-Сири дэх нөхцөл байдал үнэхээр хүнд байна гэж Сири дэх НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулагч Эл Мостафа Бенламлих мэдэгджээ. Тус улсад шаардлагатай хүнд болон тусгай машин, механизм байхгүй байгаа нь аврах ажиллагааг удаашруулж байна.
-Палестин аврагчдын багаа Сирид илгээгээд байна.
-Израил Сиритэй дайны байдалд байдаг хэдий ч хүмүүнлэгийн тусламжаа илгээж байна гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэв.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.