04 сарын 20, Бямба

БНХАУ “Хоёр чуулган”-аар цэргийн зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгдлээ

Хятад
1 жилийн өмнө
БНХАУ “Хоёр чуулган”-аар цэргийн зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгдлээ

БНХАУ-д амралтын өдөр эхэлсэн “Хоёр чуулган”-аар тус улс цэргийн зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Тусдаа явагдаж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулган болон Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны хуралдаан хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулганаар БНХАУ-ын дарга Ши Жиньпины гурав дахь бүрэн эрхийн хугацааг баталгаажуулж, төр, засгийн удирдлагуудын халаа сэлгээг хийх юм.  

Урд хөршийн цэргийн төсөв ойролцоогоор 225 тэрбум ам.доллар бөгөөд үүнийгээ энэ онд долоон хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.

Хятадыг дарж, хязгаарлахыг зорьж буй гадны оролдлого улам бүр нэмэгдсээр байгаа учир зэвсэгт хүчний бүх талын цэргийн бэлтгэл, сургуулилалт, бэлэн байдлыг эрчимжүүлнэ гэдгийг бүрэн эрх нь дуусгавар болж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдлээ.

Түүний халааг Ши Жиньпины ойрын холбоотон болох Шанхай хотын Коммунист намын нарийн бичгийн дарга Ли Цян авч, Хятадын шинэ Ерөнхий сайдаар томилогдох нь гарцаагүй гэж шинжээчид үзэж буй.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ