03 сарын 28, Пүрэв

Ли Көчян улс төрийг орхиж, Хятад технологийн салбарт тэргүүлэхээ зарлав

Хятад
1 жилийн өмнө
Ли Көчян улс төрийг орхиж, Хятад технологийн салбарт тэргүүлэхээ зарлав

БНХАУ-д жил бүр болдог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал энэ сарын 05-нд эхэллээ. Энэ нь иргэдийн эсэргүүцлийн жагсаалаас үүдэн Хятадын Засгийн газар тэг-ковид бодлогоо арванхоёрдугаар сард цуцалснаас хойших Ардын Төлөөлөгчдийн анхны их хурал юм.


Энэ үеэр тус улсын Засгийн газар 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2023 оны төв, орон нутгийн төсвийн төслөө танилцууллаа. Энэ онд эдийн засгаа таван хувиар өсгөнө гэсэн даруухан зорилтыг Ерөнхий сайд Ли Көчян танилцуулсан нь онцлох үг байв.


Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа хэрхэн өсөн нэмэгдүүлэх чухал тайланг танилцуулдаг хурлын үеэр таван хувиар эдийн засгаа өсгөнө гэж мэдэгдсэн нь сүүлийн жилүүдийн хугацаан дахь хамгийн бага хэмжээний амлалт юм. Гурван жил орчим үргэлжилсэн COVID-19 цар тахлын хөл хорио, хязгаарлалт, үл хөдлөх салбарын их хямрал, экспорт буурсан зэрэг олон асуудлаас үүдэн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жил ердөө гурван хувиар өсчээ.


Энэ талаар Ерөнхий сайд Ли Көчян “Инфляцын түвшин дэлхий нийтээрээ өндөр, дэлхийн эдийн засаг болон худалдааны өсөлт аажим аажмаар буурахаас гадна гадны орнуудын эрх баригчдын үйлдлээс шалтгаалан Хятадын эдийн засгийн байдал хүнд хэвээр байна. Хувийн салбарын хөрөнгө оруулагчид болон бизнесийн компаниудын үйл ажиллагаа тогтвортой биш байгаа нь эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд хүндрэл учруулж байна” гэж ярилаа. Тиймээс таван хувийн өсөлтийг зарласан нь Хятад улс эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарахаар зорьж байна хэмээн ажиглагчид үзэж байна.
Хуралд оролцохоор 3000 орчим төлөөлөгч цугларчээ. Тодруулбал, нийт 3000 төлөөлөгчөөс 2977 төлөөлөгчийг хуралд оролцуулахаар сонгосон нь нийгмийг бүрэн төлөөлж чадна гэдгийг Хятадын төрийн агентлаг “Синьхуа” мэдээлэв. Төлөөлөгчдийн 26 хувь нь эмэгтэй байгаа нь өмнөх жилээс маш бага хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 15 хувь нь үндэстний цөөнхийн төлөөлөл байгаа юм.

Шинэ Ерөнхий сайдаар Ли Цианыг томилох уу?

Эдгээр 3000 орчим гишүүн ирэх таван жилд шинэ Ерөнхий сайдаар удирдуулах төрийн дээд албан тушаалтнуудын шинэ бүрэлдэхүүнийг нэмж сонгож, батална. Тиймээс энэ удаагийн хурлаар шийдвэрлэх нэг чухал асуудал нь Ши Жиньпинийн удаан хугацааны туслах, Шанхай намын дарга Ли Цианыг ерөнхий сайдаар томилж магадгүй гэх таамаглал юм. Мөн Коммунист намын бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.


Энэ удаагийн хурлаар Ли Цианыг ерөнхий сайд буюу Ши Жиньпинийн дараагийн албан тушаалд томилно гэдгээ эрх баригч Коммунист нам аравдугаар сард болсон Конгрессийн үеэр зарлаж байсан билээ.  Ли Көчян тэтгэврийн насанд хүрсэн гэх шалтгаанаар аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын их хурлаар улс төрийн хүчирхэг бүлэглэл болох Улс төрийн байнгын хорооноос хасагдсан юм.


Бээжин хотын их сургуульд хууль, эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн Ли Көчян нь 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын үед нэр нөлөөгөөр биш өөрийн хичээл зүтгэлээр улс төрд хөл тавьсан юм. Улмаар 1990-ээд онд Хэнань мужийн захирагчаас улс төрийн карьераа эхлүүлж, намын нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшсэн. Мөн баруунд боловсрол эзэмшиж, нээлттэй либерал үзэлд суралцсан, англи хэлтэй үеийнхний төлөөлөл. 


 Ийн хурлын хамгийн сүүлийн өдөр буюу гуравдугаар сарын 13-нд шинэ ерөнхий сайд Ли Циан анх удаа олны өмнө гарч, төрийн телевизийн шууд дамжуулалтаар урьдчилсан бэлтгэсэн асуултуудад хариулт өгдөг журамтай. Үүнээс гадна дэд ерөнхийлөгч, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн дарга, дэд ерөнхий сайд, төрийн консулууд, Дээд шүүхийн дарга болон салбарын сайдуудыг томилно.
Эдийн засгийн салбарыг хариуцах хүнийг томилохдоо ахмад улстөрчдийг залуу хүмүүсээр сэлгэхээр болсон байна. Тодруулбал, Ши Жиньпинийн итгэлт хүн гэгддэг Хэ Лифэнг эдийн засгийн дэд сайдаар томилж, Төв банкны захирлаар ажиллаж байгаа Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн И Ганыг Төв банкны удирдах албан тушаалтан Жу Хэшинээр солино гэсэн таамаглал гарсан талаар эх сурвалж “Ройтерс” агентлагт ярьжээ.


Хурлын нэг чухал хэсэг нь Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх билээ. Гол хүмүүс болох Ардын төлөөлөгчдийн Байнгын хорооны гишүүд хуулийг батлахаас өмнө Үндсэн хуулинд нийцэж байгаа эсэх талаар нь энэ хурлын үеэр хэлэлцдэг гэж Иелийн Хуулийн сургуулийн доктор Чан Хао Вэ ярив.

 

Технологиор хараат бус улс болно

Улсынхаа бие даасан байдлыг сайжруулж, хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд Хятад шинжлэх ухаан, технологийн салбараа эрчимтэй дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Хятад улс технологийн хувьд аль нэг улсаас хараат бус байхын тулд иргэн бүрийнхээ ур чадварыг ашиглана гэдгээ тус улсын Засгийн газар зарлалаа. АНУ-тай харилцаа муудаад байгаа цаг үе хагас дамжуулагч болон бусад шаардлагатай төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэнэ гэдгээ нийтэд мэдэгдсэн хэмээн ажиглагчид үзэж байна.
Тус улсын эрчим хүчний зах зээлд дэлхийд тэргүүлэх түвшинд хөгжихөөр зорьж байгаа ч нүүрс тус улсын эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байна.Мөн хоол хүнсний хүртээмжийн найдвартай байдлыг хангахын тулд үр тарианы хэмжээг 50 сая тонноор нэмэгдүүлэхээр болсон байна. Учир нь тус улсад үр тарианы эрэлт тогтмол өсөж байгаа юм.


 Мөн Хятад “urban jobs” буюу судалгаа шинжилгээ, худалдаа, үйлчилгээний чиглэлээр болон хот төлөвлөлт, барилгын бүтээн байгуулалт, харилцаа холбооны салбарт 12 сая ажлын байр бий болгох томоохон зорилтыг дэвшүүлжээ.

 

Хятад, АНУ-ын харилцаа хурцадсан тухайд

Агаарын бөмбөлгийг тагнуулынх хэмээн үзсэнтэй холбоотойгоор Хятад, АНУ хоёрын харилцаа муудсантай холбоотойгоор сүүлийн үеийн дэвшилтэт технологиудийг ашиглах эрхийг нь хаагаад байгаа билээ. Мөн Орос, Украинд үүссэн хурцадмал асуудалтай холбоотой Хятадын худалдааны чухал түнш гэгддэг баруун Европын орнуудтай  ч харилцаа хурцдаад байгаа юм.


Яг ийм үед батлан хамгаадах салбарт зарцуулах төсвөө 7.2 хувиар өсгөнө гэдгээ Ли Көчян зарласан нь анхаарал татаж байна. Тэрбээр 224 тэрбум ам.доллартай тэнцэх тус төсвийг цэргийн бэлтгэл сургуулилтийг сайжруулах, Зэвсэгт хүчний чадавхиа нэмэгдүүлэхээр зарцуулна гэдгээ мөн мэдэгдэв. Өнгөрсөн онд Хятад улс батлан хамгаалахын зардлыг 7.1 хувиар нэмэгдүүлж, 229 тэрбум орчим ам.доллар, 2021 онд 6.8 хувиар өсгөж 209 тэрбум орчим ам.долларт хүргэж байжээ. 


Үүнээс гадна Хятадын Гадаад хэргийн шинэ сайд албан тушаалаа хүлээж авснаасаа хойш анхны хэвлэлийн бага хурлаа хийхдээ  АНУ бодлогын чиглэлээ өөрчлөхгүй бол хоёр улсын хооронд мөргөлдөөн гарах нь гарцаагүйг хатуу сануулж зэмлэжээ. Тэрбээр “Хэрэв АНУ тоормос дарахгүй буруу замаар хурдалсаар байвал ямар ч хашлага тэднийг зогсоож чадахгүйд хүрч улмаар мөргөлдөөн гарах нь гарцаагүй” гэж  ярьсан байна.
Харин Тайван улстай энх тайван харилцахаа эрхэмлэх ч тус улс тусгаар тогтнохыг зөвшөөрөхгүй гэдгээ Көчян индэр дээрээс зарлажээ. Тайванийн тухайд өмнөх жилүүдтэй адил өөрийн засаглалтай арал гэсэн байр суурь нь хэвээр байгааг Ши Жиньпин мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ