05 сарын 31, Лхагва

Путин Украины дайн эхэлснээс хойш анх удаа Донбасст очлоо

Орос
2 сарын өмнө
Путин Украины дайн эхэлснээс хойш анх удаа Донбасст очлоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн довтолгоог эхлүүлснээс хойш анх удаагаа Донбасст очсон байна. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард Орост эзлэгдсэн Мариуполь хотод бямба гарагт  гэнэтийн айлчлал хийж, зарим дүүргүүдтэй нь танилцаж, иргэдтэй нь уулзжээ. Олон мянган иргэн амиа алдсан Мариуполь хот  дайны хөлд хамгийн ихээр сүйдсэн.

ОХУ-ын шадар сайд Марат Хуснуллин Путиныг дагалдаж, Мариуполь хотын сэргээн босголтын ажлын талаар тайлагнажээ. “Путин хотыг хэрхэн сүйтгэж, газрын хөрстэй тэгшилснээ өөрийн нүдээр харах гэж иржээ” хэмээн Украины эрх баригчид үзэж байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 1300 орчим хүн хоргодож байсан Мариуполь хотын  театрыг ОХУ агаараас бөмбөгдсөний улмаас 300 гаруй хүн амиа алдсан.

Оросын цэргийн ажиллагаанаас болж тус хотын нийт орон сууцны 90 орчим хувь нь сүйдсэн гэж НҮБ-ын тайланд дурддаг байна.

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг албан ёсоор хэрэг үүсгэсэн. Тус шүүх өнгөрсөн баасан гарагт Владимир Путиныг Украины хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасан. Гэхдээ ОХУ олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхээс гаргасан шийдвэр нь Оросын хувьд хууль зүйн хүчингүй гэж тус улс мэдэгджээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй