03 сарын 29, Баасан

Хятадын даргын ОХУ-д хийсэн айлчлалыг өрнөдөд хэрхэн дүгнэв

Хятад
1 жилийн өмнө
Хятадын даргын ОХУ-д хийсэн айлчлалыг өрнөдөд хэрхэн дүгнэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпинг Георгиевийн танхимд ёслол төгөлдөр халуун дотноор угтаж, улмаар залгуулан тусгайлан хүлээн авч уулзлаа. Дөрвөн цаг гучин минут үргэлжилсэн тэрхүү ойрын хүрээллийн уулзалтад ОХУ-ын талаас Аюулгүй Байдлын Зөвлөлийн орлогч дарга Д.Медведев, гадаад хэргийн сайд С.Лавров, ерөнхий сайдын орлогч П.Чернышенко, Батлан Хамгаалахын сайд С Шойгу, Төв банкны захирал Элвира Набиуллина, Цэрэг дайны техникийн хамтын ажиллагааны холбооны албаны дарга Д.Шугаев, ОХУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн захирал Ю.Борисов, ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Ю.Ушаков нарын нэр цохсон цөөн төлөөлөгч оролцсон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хоёр улсын тэргүүний ярилцаж хэлэлцсэн сэдвийн хүрээг бүрэн тодорхойлж болохоор байна.

Уулзалтын хоёр дахь өдөр БНХАУ, ОХУ-ын ерөнхийлөгчид Кремлийн ордонд  хоёр улсын найрсаг харьцаагаа улам бэхжүүлэхийг тусгасан хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсан.

Хоёр ерөнхийлөгчийн уулзалтын явцад Англи улсаас  Украиныг дэмжиж, байлдааны танкаар хангах болсон асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч Путин сөхсөн. Тэрбээр Английн танк нь цөмийн зэвсгийн элементийг агуулж буй. Тэр танкийг ашигласан тохиолдолд хавдар болон бусад төрлийн өвчин эмгэг дэлгэрэх аюултай. Тиймээс бид аргагүй хамгаалалтад шилжих болно. Өрнөдийн энэхүү алхам нь Украйны сүүлчийн иргэнийг хөнөөхтэй ижил шийдвэр юм гэж хэлэв. Энэ нь, Украиныг газрын хөрстэй тэгшлэхээс өөр зам үлдсэнгүй гэх Өрнөдөд илгээсэн Путины мессэж байлаа.

АНУ-Англи улсын хамтарч, Австралийн газар нутагт  хөгжүүлэхээр төлөвлөж буй AUKUS буюу цөмийн зэвсгийн хөтөлбөрийг ч Ши Жиньпин, Путин нар ч тойрсонгүй.

"Өнгөрсөн зуун жилд үзэгдэж, тохиолдоогүй өөрчлөлт гарсаар байна. Энэ өөрчлөлтийг бид хамтдаа залах болно гэж "Ши Жиньпин хэлсэн үгэндээ онцолсон нь Өрнөдөд илгээсэн бас нэгэн дохио болсон юм. Өөрөөр хэлбэл Өрнөдөд жингэнэх хонхны дууг бид сонсож байна гэж Хятадын дарга хэллээ.

-Хятад улсын зүгээс өргөн барьсан энхтайвны төлөвлөгөө нь бүс нутгийн энхийг сахиулах суурь үндэс болох магадлалтай. Гэхдээ Өрнөд болон Украины тал санаачилгыг гаргасан тохиолдолд энэ төлөвлөгөө бүрэн хэрэгжих боломжтой юм гэж Путин хэлсэн нь дайны гал зогсоох цорын ганц хувилбар байж болох юм. Нөгөө талаар Украины зөрчлийн гал унтарч болох дохио боллоо.

Ийнхүү Монгол Улсын хоёр хөршийн албан ёсны уулзалт өндөрлөлөө. Энэ талаар өрнөдийн ертөнц юу гэж бичиж, тайлбарлаж буйг толилуулъя.

-ОХУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нарын албан уулзалт нь Украины асуудлыг ойрын үед шийдэх боломжгүй гэдгийг илэрхийллээ.  Орос- Украины хоорондох дайны гал ойрын хугацаанд намжина гэх хүлээлт талаар боллоо  гэж АНУ-ын Цагаан Ордны хэвлэл олон нийттэй харьцах албаны зохицуулагч Жон Кирби дүгнэлээ.

-Хятад улсын энхтайвны төлөвлөгөөг Украйн улс өмнө нь эрс эсэргүүцсэн.

Хятад улсын энэхүү дипломат санаачилгыг Украин улс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус улсын ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Михайл Подоляк  айлчлалын өмнө хэлж байсныг "Полит Навигатор" дурдлаа. Тэгвэл айлчлалын дараа энэ хандлагад өөрчлөлт орсон байна.

Тухайлбал,  Украины Үндэсний Батлан Хамгаалахын тэргүүн Алексей Данилов “БНХАУ-ын санал болгосон  энхийн төлөвлөгөөг сайтар нарийвчлан судлах шаардлагатай. Зарим нэгэн зүйл заалттай нь Украины тал санал нийлж байна” гэж тэрбээр айлчлалын дараагаар хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Энэ бол Украины зөрчлийн гал намжихын дохиог Украйны талаас илгээлээ гэж үзэж болох юм.

-Хятад-Оросын тэргүүний уулзалт нь Украины зөрчилд нөлөө үзүүлсэнгүй.

Гэхдээ Хятад-Оросын холбоо нь Өрнөдөд аюулын харангыг дэлдлээ. Дэлхий дахинд ноёрхлоо тогтоож, давамгайлал үзүүлж ирсэн АНУ болон Түүний холбоотон Өрнөдийн ертөнцийн эсрэг тэд хамтдаа зогсох болсноо илэрхийлсэн нь аюул. Хятад улс өмнө нь Иран болон Саудын Арабын асуудлыг зохицуулж чадсан. Тэгвэл тэд энэ удаа энэхүү амжилтаа Украйны зөрчилд давтахаар зэхэж байна гэж Нью Йорк Таймс сонин бичлээ.

-Хятад улс дэлхий дахинд энхийг сахиулагчийн дүрээр амилахыг хичээж байна. Гэхдээ Орос, Украйны аль аль нь энхийн гэрээ байгуулахад бэлэн биш байна гэж "The Wall Street Journal" дүгнэлээ.

-Украины зөрчлийг энх тайвны замаар зохицуулах гол баатар нь Хятадын дарга гэсэн ойлголтыг энэ айлчлал улам тодотголоо. Тиймээс Ши Жиньпинийн айлчлалд дэлхий нийт анхаарлаа. Гэхдээ л Украины зөрчлийг тэр арилгаж чадахгүй гэж Английн The Guardian сонин дурдлаа.

-Путин, Ши нар Өрнөдийг бүхэлд нь дуэльд дуудлаа. Хятад улсад Оросыг түших нь АНУ-ын эсрэг ажиллагаанд нь хэрэгтэй. Харин олон улсын хоригт шахагдаж боогдсон Оросын хувьд Ази тивийг түших нь амьдрах цорын ганц хувилбар нь гэж Францын "Le Figaro" сонин өгүүллээ.

-Ши Жиньпинг Хятадын даргаар сонгогдсон өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад- Оросын удирдлагууд өөр хоорондоо  40 гаруй уулзалдсан байдаг. Энэ уулзалтаар эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээр зорьж буй. Оросоос их хэмжээгээр нүүрс, байгалийн хий, нефтийг импортлохоор тохирсон. Мэдээж хамтын ажиллагаа, бүс нутагт энхийг сахиулах асуудлыг ч сөхсөн гэж  Испанийн "El Mundo" сонин онцолсон.

-Хятад улс олон улсын бүс нутгийн зөрчилд гол зохицуулагч боллоо. Хоёр улсын тэргүүн нүд нүд рүүгээ харж суугаад Хятад улсын боловсруулсан энхийн төлөвлөгөөг хэлэлцлээ гэж Францын "El Pais" сонин бичлээ.

Дэлхий нийтийн анхаарлыг татсан дээд хэмжээний албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Төгсгөлд нь ”Бид  маш итгэлтэй, бас огт тэвдэж сандралгүй,  тайван байж цаг үеийн дуудлага сорилтод  хамтдаа хариулт өглөө” гэж Ши Жиньпин хэлсэн нь Хятад, Оросыг салгаж болохгүй гэсэн санааг илэрхийллээ.

-Өрнөд тэр чигтээ Орос улстай байлдахыг хүсэж байх шиг. Тэр тохиолдолд бид Украин улсад нэг ч Украин иргэнийг үлдээх аргагүй болно. Өрнөд Украиныг дэмжиж, Оросын эсрэг цөмийн зэвсгийн элементийг ашиглах гэж буйг ч бид зүгээр орхихгүй гэдгийг Өрнөдөд сануулъя гэж Путин уулзалтын үеэр хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Путин хоёр санал дэвшүүллээ. Нэг нь Хятадын талаас боловсруулсан энх тайвны төлөвлөгөөг мөрдөж  дайны галыг зогсоох. Гэхдээ санаачилгыг Украин, Өрнөд гаргах.  Үгүй бол, дайныг улам эрчимжүүлэх, улмаар цөмийн зэвсгийг хэрэглэх болохоо мэдэгдэж байна гэж ойлгож болохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ