05 сарын 31, Лхагва

В.Путин: ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна

Орос
2 сарын өмнө
В.Путин: ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна

ОХУ хөрш Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгийн тусгай агуулахаа барьж дуусгана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Орос цөмийн зэвсэг хадгалах боломжтой “Искандер” цогцолборыг Беларусьт аль хэдийн хүлээлгэн өгсөн гэж В.Путин бямба гарагт “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Түүний хэлснээр, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 1990-ээд оны эхэн үе буюу ЗХУ задран унаснаас хойш Беларусьт байрлуулаагүй Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулах асуудлыг эртнээс хөндөж эхэлжээ.

“Бид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчихгүйгээр Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгийг байрлуулахаар А.Лукашенкотой тохиролцсон” гэж “TASS” агентлаг В.Путиний хэлснийг эш татан мэдээлсэн байна 

АНУ ийм зэвсгийг олон оронд удаан хугацаагаар байрлуулж байгаа тул Беларусийн хүсэлтэд ямар ч ер бусын зүйл байхгүй гэж В.Путин нэмж хэлжээ.

Дараа нь В.Путин Орос улс тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай 10 нисэх онгоцоо Беларусьт байрлуулсан гэж хэлснийг “TASS” мөн уламжилжээ.  

“Арван нисэх онгоц энэ төрлийн зэвсгийг ашиглахад бэлэн байна. Бид Беларусь руу бидний сайн мэдэх, маш үр дүнтэй “Искандер” цогцолборыг хэдийнээ шилжүүлсэн. Энэ нь мөн тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай” гэж тэрбээр хэлсэн байна.

Москва дөрөвдүгээр сарын эхээр баг бүрэлдэхүүнийг сургаж эхэлнэ гэж В.Путин хэлээд, Орос улс Беларусь дахь тактикийн цөмийн зэвсгийг хадгалах агуулахыг долоодугаар сарын 1 гэхэд барьж дуусгана гэж мэдэгджээ. 

Орос улс хөрш Украинд 13 сарын өмнө дайн эхлүүлснээс хойш Барууны орнуудын удирдагчид болон тоймчид Москва цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж болгоомжилж байгаагаа мэдэгдсээр иржээ.

Эх сурвалж: Монцамэ

0
0
0
0
0
0
0

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй